Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа талбайд мод тарив

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч төрөлх сургуулийнхаа талбайд мод тарив

Нийслэлийн хаа сайгүй “урган гарч” ирээд эзэн нь ч тодорхойгүй, хэрхэх нь ч мэдэгдэхгүй хотын өнгө сүрийг гутааж байгаа нэгэн хашааны талаар бид өмнө нь асуудал хөндөж байсан.

Өнөөдөр Мод тарих үндэсний өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн орчинд мод тарив. Тус сургууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суралцаж төгссөн сургууль юм.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн захирал Р.Өлзийхишиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн төрөлх сургуулийг зорин ирж, сурагч, багш нарыг мод тарих үйлд уриалж байгаад талархал илэрхийлээд, сургуулийнхаа цэцэрлэгт талбайг арчлан тордож, тарьсан мод бүрээ ургуулахын төлөө хичээнэ хэмээлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга төрөлх сургуулийнхаа багш, сурагчдад сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсээд, дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахын тулд хүн бүр мод тарих, тарьсан модоо арчилж ургуулахын ач холбогдлыг сануулан хэллээ. Мөн тэрбээр хавар, намарт ийнхүү мод тарих өдөртэй болж, зохион байгуулалттайгаар мод тарьж эхэлснээс хойш 9 сая гаруй мод тарьснаас 6 сая гаруй нь ургасан тоо баримт байдгийг дурьдаад, тарьсан мод бүрээ ургуулахад анхаарах хэрэгтэйг сурагчдад сануулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, 34-р сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагч, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ангийн зарим нөхөд нь мод тарихад оролцло.

Сургуулийнхаа гадаа талбайд мод тарьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сургуулиараа болон сурч төгссөн ангиараа зочиллоо. Түүний суралцаж байсан 211 номерын анги тухайн үед биологийн кабинет байсан бол эдүгээ Мэдээллийн технологийн танхим болжээ. 
 

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж