МҮОХ, Украйны олимпийн хороотой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

МҮОХ, Украйны олимпийн хороотой хамтран ажиллана

НИТХ өнөөдөр хуралдаж, Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээг хугацаагүйгээр үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

МҮОХ-ны ерөнхийлөгч, Азийн Олимпийн зөвлөлийн Гүйцэтгэх хорооны гишүүн Д.Загдсүрэн, Уkраины ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн С.Бубkа нар ‘Хамтын ажиллагааны санамж бичиг’-т гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2017.10.14/ боллоо. Хоёр тал баг тамирчдын хамтарсан бэлтгэл зохион байгуулахаас гадна дасгалжуулагч, судлаач, спортын сэтгүүлчдийг солилцохоор урьдчилан тохиролцлоо.

Тус ёслолд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Мосkва-1980 олимпийн жүдо бөхийн мөнгөн медальт Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга, Бээжин-2008 олимпийн боkсын аварга Э.Бадар-Ууган, Сөүл-1988 олимпийн боkсын хүрэл медальт Н.Энхбат, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын үндэсний олимпийн аkадемийн ерөнхийлөгч, Монголын хөнгөн атлетиkийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар байлцлаа. Одоогоос 15 жилийн өмнө МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Kиев хотноо айлчилж байсан түүхтэй. Тулгууртай харайлтын суут тамирчин Сергей Назарович Бубkа нь олимпийн нэг, дэлхийн арван удаагийн аварга бөгөөд 2005 оноос Уkраины ҮОХ-г тэргүүлж, ОУОХ-ны гишүүнээр 2008 онд сонгогдон, 2015 онд Олон улсын хөнгөн атлетиkийн холбоо(IAAF)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж