Дэлхийн хамгийн аюулгүй хотууд

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн аюулгүй хотууд

Овоот толгойн ордыг эзэмшдэг ”Саутгоби Ресурс” компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армстронгийг Монголоос гаргахгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ.

Гэмт хэргийн гаралт бага, аюулгүй байдлын түвшин өндөр хотуудыг жагсаажээ. 

NEC компаниас дэлхийн хамгийн аюулгүй хотуудыг нэрлэхдээ хувь хүний аюулгүй байдал, цахим аюулгүй байдал, эрүүл мэндийн ба дэд бүтцийн аюулгүй байдал гэсэн үндсэн дөрвөн үзүүлэлтийг харгалзан үзсэн байна.

Хувь хүний аюулгүй байдал гэдэгт хот доторх гэмт хэргийн гаралт, терроризм, бусад харгис хэрцгий, танхай үйлдлүүдийг  хамруулжээ. Цахим аюулгүй байдалд кибер халдлага, эрүүл мэндийн аюулгүй байдалд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж, хүрэлцээ, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээ, дэд бүтцийн аюулгүй байдалд байшин барилгын чанар, зам, гүүрийг голлон тооцсон байна. 

Ингэхдээ 49 үзүүлэлтээр хотуудыг жагсааж, улмаар 100 онооноос хувилах зарчмаар нэгтгэн дүгнэжээ. 

11. ФРАНКФУРТ /ГЕРМАН/


Нийт оноо: 84.86
Хувь хүний аюулгүй байдал: 11
Цахим аюулгүй байдал: 16
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 3
Дэд бүтцийн аюулгүй байдал: 23


10. ЦЮРИХ /ШВЕЙЦАРЬ/


Нийт оноо: 85.2
Хувь хүний аюулгүй байдал: 20
Цахим аюулгүй байдал: 19
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 4
Дэд бүтцийн аюулгүй байдал: 10


9. ХОНКОНГ


Нийт оноо: 86.22
Хувь хүний аюулгүй байдал: 7
Цахим аюулгүй байдал: 5
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 24
Дэд бүтцийн аюулгүй байдал: 7


8. СТОКГОЛЬМ /ШВЕД/


Нийт оноо: 86.72
Хувь хүний аюулгүй байдал: 9
Цахим аюулгүй байдал: 13
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 10
Дэд бүтцийн аюулгүй байдал: 4


7. СИДНЕЙ /АВСТРАЛИ/


Нийт оноо: 86.74
Хувь хүний аюулгүй байдал: 12
Цахим аюулгүй байдал: 12
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 6
Дэд бүтцийн аюулгүй байдал: 9


6. АМСТЕРДАМ /НИДЕРЛАНД/


Нийт оноо: 87.26
Хувь хүний аюулгүй байдал: 10
Цахим аюулгүй байдал: 4
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 12
Дэд бүтцийн аюулгүй байдал: 6


5. МЕЛЬБУРН /АВСТРАЛИ/


Нийт оноо: 87.3
Хувь хүний аюулгүй байдал: 8
Цахим аюулгүй байдал: 11
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 9
Дэд бүтцийн аюулгүй байдал: 7


4. ТОРОНТО /КАНАД/


Нийт оноо: 87.36
Хувь хүний аюулгүй байдал: 5
Цахим аюулгүй байдал: 6
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 11
Дэд бүтцийн аюулгүй байдал: 14


3. ОСАКА /ЯПОН/


Нийт оноо: 88.87
Хувь хүний аюулгүй байдал: 3
Цахим аюулгүй байдал: 14
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 1
Дэд бүтцийн аюулгүй байдал: 11


2. СИНГАПУР


Нийт оноо: 89.64
Хувь хүний аюулгүй байдал: 1
Цахим аюулгүй байдал: 2
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 13
Дэд бүтцийн аюулгүй байдал: 1


1.ТОКИО /ЯПОН/


Нийт оноо: 89.8
Хувь хүний аюулгүй байдал: 4
Цахим аюулгүй байдал: 1
Эрүүл мэндийн аюулгүй байдал: 2
Дэд бүтцийн аюулгүй байдал: 12

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж