Сахалтай, тачаангуй эрчүүд

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Сахалтай, тачаангуй эрчүүд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 76.9 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Эр хүний гадаад төрх, дур булаам эсвэл хүчирхэг байдал, бас хүүхнүүдийг татах чадвар гээд олон талаар “сахал” гэдэг маргаантай сэдэв байсаар ирсэн. Сахалтай эрчүүдийн талаар эрчүүд өөрсдөө, бас эмэгтэйчүүд ч өөр өөр зүйл хэлдэг, ярьдаг.

Та сахалд дуртай, хайртай, татагддаг, эсвэл бүр жигшдэг ч байж болно. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хүүхнүүд яагаад сахалтай эрчүүдэд илүүтэй татагддаг болохыг тогтоосон нь ч бий. Шалтгаан нь тэдний ДНК-тай холбоотой гэнэ. Мөн сахалтай эрчүүд хамгийн сайн хань, хамтрагч байдгийг тогтоосон олон судалгаа байдаг аж.

Тэгвэл, Английн Манчестер хотын үс суулгах төвөөс нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэдний зохион байгуулсан хамгийн тачаангуй сахалтай алдартныг тодруулах сонирхолтой жагсаалтыг Хунтайж Харри тэргүүлжээ.  Жагсаалтын хоёрт жүжигчин Рьян Гослинг, араас нь жүжигчин Брэдли Купер, хөлбөмбөгч Харри Кейн, Дэвид Бэкхэм нарын нэрс үргэлжилнэ.
 

Хамгийн тачаангуй сахалтай эрчүүд
 

1.    Хунтайж Харри
2.    Рьян Гослинг
3.    Брэдли Купер
4.    Харри Кейн
5.    Дэвид Бэкхэм
6.    Идрис Эльба
7.    Жорж Клуни
8.    Бен Аффлек
9.    Хью Жекмэн
10.    Жейк Гилленхаал

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж