Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөнө | News.MN

Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 59.6 хувийн саналаар төслийг баталлаа.

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 14-19-нд зохион байгуулагдана. Монголын оролцогчид 11-нд Арабын нэгдсэн Эмират улсад очсон бөгөөд маргааш нь “Нэг сургууль, нэг орой” арга хэмжээнд оролцлоо. Энэ нь Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчид өөрийн улс орны тухай Эмиратын дунд сургуулийн сурагчдад танилцуулах, нэг өдрийг хамтдаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилготой хөтөлбөр ажээ.

Абу Даби дахь Германы олон улсын дунд сургуулийн удирдлага болон сурагчид Монголын оролцогчдыг халуун дулаанаар угтан авчээ. Тус сургууль нь АНЭУ-даа суралцагсдын тоогоор тэргүүлдэг бөгөөд 450 гаруй сурагчтай. Хөтөлбөрийн дийлэнх хувь нь герман, англи хэл дээр явагддаг, удирдлага болон бүх багш нар нь Герман улсаас уригдан ирсэн гэдгээрээ онцлогтой сургууль юм байна.

 

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй Монголын зургаан оролцогч тус бүр өөрийгөө англи хэлээр танилцуулан, Монголын тухай сонирхож асуусан багш, сурагчдын асуултад нь хариулсан юм. Улмаар мужаан, тогооч, өрөг угсралтын оролцогчид сурагчдын дунд өөрийн мэргэжлийн онцлогийг харуулсан тэмцээн зохион байгууллаа.

Монгол Улсын газрын зургийг уран хөрөөгөөр хөрөөдөх, Дубайн дэлхий алдартай Бурж Халиф цамхагийг модон тоглоомоор өрөх, жимсээр гоёмсог чимэглэл хийлгэх зэрэг тэмцээнд сурагчид идэвхтэй оролцон, маш өрсөлдөөнтэй болжээ.

 

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЖЕНКООО 2017-10-14 202.179.27.150

МЭДЭЭЖ УР ЧАДВАР ЖУДО БИШ.ЖЕНКО БАЙХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж