Пак Гын-Хэг баривчлан саатуулах хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Пак Гын-Хэг баривчлан саатуулах хугацааг сунгажээ

Эдгээр хэрэглэгчдийг дурдсан хугацаанд бие даасан бусад эх үүсвэрээр зохистой хэрэглээгээ бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс анхаарууллаа.

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, улмаар импичментээр огцорсон БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын-Хэг түр саатуулах хугацааг үргэлжлүүлэн сунгажээ.

Сөүл хотын тойргийн шүүх прокурорын байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг өчигдөр /2017.10.13/ хэлэлцээд, дээрх шийдвэр гаргасан байна. Нотлох баримтыг устгаж болзошгүй гэх үндэслэлээр баривчлан саатуулах хугацааг сунгаж байгаа аж.

Экс-ерөнхийлөгчийг баривчлан саатуулах зургаан сарын хугацаа ирэх даваа гариг /2017.10.16/-аар дуусгавар болох байсан ч үргэлжлүүлэн хоёр сараар сунгажээ. Хуулийн дагуу цаашид дахин хоёр удаа, тухайн бүрт нь хоёр сараар сунгах боложтой юм.

Пак Гын-Хэд холбогдох хэргийн талаар прокурорын үйлдсэн дүгнэлтэд шинээр Lotte болон SK компанийн оролцоотой авлигын хэрэг нэмэгдсэн байна.

Прокуророос түүнийг эрүүл мэндийн гэх шалтгаанаар шүүх хурлын сонсголд очихоос зайлсхийж, гэрчүүдэд нөлөөлөхийг оролдож болзошгүй гэж сэрэмжилж буйгаа мэдэгдсэн байна.

Урьдчилан саатуулах төвд хоригдсоноос хойш Пак хоёр ч удаа Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлэгт очиж, нуруу, хөлөндөө тусгай эмчилгээ хийлгэжээ.

Пак Гын-Хэд холбогдох хэргийг энэ ондоо багтаан эцэслэж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ.

 

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж