Ньюс хөтөч: "Хунт нуур" тайзнаа

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Хунт нуур" тайзнаа

Ньюс хөтөч: "Хунт нуур" тайзнаа

Хотын цаг агаар

Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

Хүүхэд хөлд оруулахад таагүй өдөр
Санчир гараг. Билгийн тооллын 25, Үнэг одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Өнөөдөр болох үйл явдал

09.30

  • Хутагт Алтангэрэл судрын уншлага болон даллага авах үйлийг “Асрал” төвөөс зохион байгуулна.

10.00

  • Өмнөд Солонгосын нэгдсэн эмнэлгүүд өвчтөн/ үйлчлүүлэгчидтэй уулзаж, зөвлөгөө өгнө. “Blue Sky”-ийн 3 давхарт 10:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
  • ‘Иргэн бүр- Эрсдэлгүй орчинд’ аяны хүрээнд НМХГ-аас ХААИС-ийн оюутнуудтай хамтран Туул голын эрэг хавиар их цэвэрлэгээ хийнэ.
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд мод тарина.

11.00

  • Мод тарих үндэсний өдрийн нээлт 11.00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
  • УБТЗ-ын Үзэсгэлэнгийн танхимд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдаа болно.

 

ОНЦЛОХ ЭВЕНТ

 

10.00-18.00

  • Монголд байгаа шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу “Наадам” центрт болно. Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоциклийг танилцуулахаар бэлтгэжээ.

12.40

  • “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-аас “Icinema” кино театрт “Өөрчлөлтийн төлөөх дуу хоолой” кино үзвэр ба хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрт өөрийн давтагдашгүй замналаар өөрчлөлтийн дуу хоолой, урам зориг болж буй таван охины түүхийг өгүүлэх баримтат киноны үзвэр, хэлэлцүүлэг ба энэ удаагийн зочноор “The Eagle Huntress” баримтат киног онцолж,  “Бүргэдчин охин” хэмээн алдаршсан, “The Eagle Huntress” баримтат киноны бодит дүр Н.Айшолпан кино үзвэр, хэлэлцүүлгийн хүндэт зочноор уригджээ.

13.00

  • Америк нэгдсэн улсад 13 салбартай Concordia University -ын Minnesota мужийн St. Paul хот дах салбар сургуулийн төлөөлөгчид бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хэрхэн тэтгэлэгтэй хамрагдах талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх болно. МУИСЭЗ сургуулийн хажууд, Мөнхбүл оффис 303 тоотод 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” цомгийн баяр HiFI цомгийн дэлгүүрт 13.00 цагаас болно.

17.00

  • Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавина.
  • 17.00 Дуурь, бүжгийн эрдмийн театрын  тайзнаа өнөөдөр П.И.Чайковскийн “Хунд нуур” бүжгэн жүжигтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж