Өвөлжилтийн бэлтгэл хангах, малчид өвс тэжээлээ бэлтгэх ажил ид өрнөж байна. Улсын хэмжээнд малчдын өвс тэжээлийн бэлтгэл ажил 57,9 хувьтай байна гэж албаныхан мэдээллээ.
Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.
Харин малчдын түвшинд хамгийн сүүлийн мэдээллээр 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл ажил 57.9 хувьтай байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Орхон, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгууд 50.0-иас дээш хувьтай байна.
Ш.ОЧ