Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Жүжигчин Г.Нарансолонгын охин ОУ-ын кино нааадмаас шагнал хүртжээ. Түүнийг Туяа гэдэг.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2017.10.13/ болсон. Г.Дэнзэн болон Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан байна.

Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь,Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Сануулахад, Тэднийг тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендэр авч, Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт буруутгаж, Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн ял оноогоод байсан билээ.

Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж