Хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов | News.MN

Хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов

Хойд Америкийн Карибын тэнгист байрлах Ямайк улсыг “Санди” хэмээх хар салхи дайран өнгөрснөөс нэг хүн нас барж, арлын 70 орчим хувь нь гэрэл цахилгаангүй болсон байна.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Женев хотноо болж буй Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг шинэчлэх олон улсын бага хуралд оролцох үеэрээ НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захирал Жеймс Жан, Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Ерөнхий захирлын орлогч Ёнов Ага, Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Тембо нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монголын хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийн төслийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн газрын захирал Жеймс Жанд гардуулан төсөлд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах, бодлогын зөвлөмж авах талаар хамтран ажиллахаар болов. Түүнчлэн, ДХБ-ын Ерөнхий захирлын орлогч Ёнов Агатай уулзаж, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр болсон нь чухал ач холбогдолтойг дурдаад олон талт хэлэлцээнд Монгол Улсын баримталж буй бодлого, ДХБ-ын хэлэлцээрүүд, худалдааны хэлэлцээ хийх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцов. Олон улсын худалдааны төвийн дэд захирал Дороти Темботой худалдааг хөнгөвчлөх, монголын экспортыг төрөлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны талаар ярилцав. Олон улсын худалдааны төвөөс боловсруулсан “Монголын экспортыг төрөлжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллахаар болов.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongoliin HO zagvar heleltseer 2017-10-14 66.181.176.116

Mongoliin hurenge oruulaltiin zagvar heleltseeriig UN -aar hyanuulaad avah ni mash chuhal daa. Amjilt.
Es tegvees Mongold hurenge oruulahaas gadniihan aigaad zugataad baigaa tuhai suuliin jiluuded ikheer bichih yarih bolson shuudee. Mongoliin huuli ni sain bish bololtoi!!!

Avatar

1961 2017-10-14 66.181.176.116

Mongol uls 1961 ond UN-iin gishuun bolson ajee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж