Өнөөдөр мод тарих үндэсний өдөр | News.MN

Өнөөдөр мод тарих үндэсний өдөр

Хуучирсан мэдээ: 2017.10.14-нд нийтлэгдсэн

Өнөөдөр мод тарих үндэсний өдөр

Төсөлд сум болон багийн Засаг даргыг сонгохдоо тухайн орон нутгийн иргэдийн саналыг авахаар тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргаснаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих өдөр болгосон юм.

Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг.

Монгол улс мод тарих үндэсний өдөртэй болсон дэлхийн 33 дахь орноор бүртгэгдэж байжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай орны хувьд ч сөргөөр нөлөөлж, гол горхи ширгэж, цөлжилт эрчимтэй явагдаж, хуурайшилт ихэсч байгаа энэ үед бид нэгдсэн зохион байгуулалтаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Хэдийгээр хүмүүс мод тарьдаг ч, арчлах үйл явцы нь орхигдуулдаг, мод тарих сонирхлыг төрүүлэх эдийн засгийн хөшүүрэг байдаггүй зэргээс болж энэ ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Бид мод тарих ажлыг үр дүнтэй болгох талаар бүх талын судалгааг мэргэжлийн хүмүүстэй хамтран хийж байна. Хамгийн гол нь, мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүрийн оролцоо чухал.

Бүх нийтээр мод тарих намрын өдрийн нээлт өнөөдөр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагаас болно.

Энэ өдрийг “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС” уриан дор зохион байгуулах юм.

Цэцэрлэгт хүрээлэнд мод арчилгаанд ач холбогдол өгч, өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд уриалан оролцуулах аж.  Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн 3 төрлийн 600 гаруй мод шинээр тарихаар бэлтгэжээ.

Мөн 10:00 цагаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд мод тарина.

Б.ЭНХ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-14 202.21.106.158

Жил бүхэн хэдэн арван мянгаар нь мод тарьж, УБ хот ногоон байгууламж сайтай хот болох байсан, даан ч арчилгаа дутаж бн. Зэрлэг ургамалдаа их баригдаж харамсалтай нь. Дарга нар энэ үеэр энд тэнд мод тарьж худалаа шоу хийхээ боль.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж