АНУ-ын Элчин сайдын яам 10,000 иргэнд виз олгожээ

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

АНУ-ын Элчин сайдын яам 10,000 иргэнд виз олгожээ

Индонезийн Сулавеси мужийн Палу хот дахь “Масомба” гэх захад өчигдөр буюу лхагва гаригийн шөнө гал гарсны улмаас таван хүн түлэгдэж, нас баржээ.

Монгол Улс АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялал” нэртэй олон нийтэд хандсан аяныг эхлүүллээ. Буянт Ухаа олон улсын нисэх буудалд болсон аяны ёслолын арга хэмжээг нээж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Галт нар үг хэлсэн юм. АНУ-ын Элчин сайд Женифер Галт хэлсэн үгэндээ Монгол Улсын засгийн газар, Гадаад харилцааны яам монголчуудыг АНУ-д хууль ёсны дагуу аялах визний асуудлыг хөнгөвчлөх саналыг байнга тавьж ирсэн.  АНУ-ын элчин сайдын яамны Консулын хэлтэс, Монгол Улсын Гадаад харилцааны яам энэ асуудалд анхаарал тавьсны дүнд бид зарим үр дүнд хүрлээ. Бид энэ аяныг хэрэгжүүлснээр нэг хүний хариуцлагагүй, хувиа хичээсэн үйлдэл бусад хүмүүст ямар сөрөг үр дагавар авчирч болохыг анхааруулахыг зорьсон юм” гэлээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хэлсэн үгэндээ “Үе үеийн засгийн газар аль болох олон оронд монголчуудаа визгүй зорчуулах зорилго тавьж ирсэн. Үүний  үр дүнд энгийн паспортаар Монгол Улсын иргэн дэлхийн 19 оронд, албан болон дипломат паспортаар дэлхийн 29 оронд визгүй зорчиж байна. Арваннэгдүгээр сараас АНУ-ын Элчин сайдын яам монголчуудад H2 виз олгох тухай асуудлыг бид хэлэлцэж байгаа. Энэ бол мэргэжил онцгой шаарддаггүй хөдөлмөр түр эрхлэхийг зөвшөөрсөн виз юм ” гэжээ.

2016 онд Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам 10,000 иргэнд виз олгосон талаар тус элчин сайдын яамны Консулын хэлтсээс мэдээлсэн юм.

Н.Энхтуяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж