Ерөнхийлөгч Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг үзэж сонирхов | News.MN

Ерөнхийлөгч Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн үзэсгэлэнг үзэж сонирхов

Пакистаны цагдаагийн газраас өчигдөр буюу 24-ний өдөр лалын хэт даврах үзлийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, 14 настай тэмцэгч Малала Юсуфзай охиныг буудсан хэрэгт есөн хүнийг сэжиглэн, баривчилсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн өнөөдөр нээлтээ хийж буй “Дэлхийд түгсэн Монголын соёлын өвүүд, Улаанбаатар хот /1983-2016/ үзэсгэлэнг үзэж сонирхов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэрэл зурагчин Сүгияама Тэрүзогийн хамт түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэж, тухайн цагийн үйл явдлуудын талаар харилцан ярилцсан юм.

Уг үзэсгэлэнг Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулжээ. Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны дэмжлэгээр Монголын урлагийн бүтээлүүдийн гэрэл зургаар 1987 онд Японд 4 боть цомог хэвлүүлж байжээ.

Мөн олон улсын хамтын ажиллагааны Монголын төвийн дэмжлэгээр ОХУ, ХБНГУ, Дани зэрэг улсуудад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын үнэт бүтээлүүдийг эрэн сурвалжилж 1999 онд гэрэл зургуудыг авч хадгалжээ.

Тэрээр мөн 1987 онд Монголын шашны зураг, 1988 онд Монголын дүрслэх урлаг, 1990 онд Монголын сүм хийд болон архитектур /Монголын цутгамал бурхад/, мөн онд Монголын түүх болон дүрслэх урлагийн түүвэр, 1992 онд Монголын нүүдэлчид, 1996 онд Монголын зохиогч нь тодорхойгүй өвийн олдвор ба Чингис хааны талын тэмдэглэл, 1998 онд Монголын шашны дүрслэх урлаг зэрэг гэрэл зургийн цомог болон ном гаргажээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гэрэл зурагчин Сүгияама Тэрүзог СТА цол тэмдгээр шагнасныг гардуулан өгөв.

Эх сурвалж: president.mn

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tudka 2017-10-13 122.201.31.250

Soliotoi yum.

Avatar

*л ЯЛ УСТГА СӨНӨӨ 2017-10-13 202.179.27.150

ЯПОНЧУУД БОЛ ХУ-ЖААНУУД. ЖЕНКО МОНГОЛЧУУДЫГ УРИАЛЖ ӨДӨӨН ХАТГАДГААРАА БОЛ УУЛ НЬ ХУТГАЛЖ АЛААД ТОЛГОЙГ НЬ ТОКИО РУУ ШИДЭХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2017-10-13 49.0.166.30

BATTULGAA ARAICHDEE CHAMAIG IIM YM HII GEJ SONGOSIIM GEJVV

Avatar

Зочин 2017-10-13 83.254.109.39

ok shuu Mongol yalnaa

Avatar

зочин 2017-10-13 103.229.122.130

Танай ерөнхийлөгч гоё харагдаж байна. Сайхан залуу шүү. Амжилт хүсье.

Avatar

АМАР 2017-10-13 123.124.243.132

МЭРГЭЖИЛ МЭДЛЭГТ НЬ ОЙР АМАР АМАР

Avatar

зочин 2017-10-13 103.57.94.196

Энэ үзэсгэлэн хаана нээгдсэн юм бэ? Очиж үзмээр байх юм.

Avatar

зочин 2017-10-13 103.57.94.196

4 боть цомог нь сайн шүү.

Avatar

зочин 2017-10-13 103.57.94.196

Би ажлууды нь мэддэг юмаа.Амжилт хүсье.

Avatar

ОРОС ШОУЧИН 2017-10-13 202.179.24.125

[Хориотой Үг] НАРЫГ АМЕРИКЧУУДТАЙ ЯАЖ АЛЖ ХЯДАЖ УСТГАЖ ДЭЭРЭМДЭХЭЭ ЖИБЭН ЗУРААЧИД ХЭЛСЭН БОЛОВ УУ?

Avatar

Zochin 2017-10-13 193.239.220.249

mongol kim jon un yum biz dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж