Виз зуучлагчдаас болгоомжлоорой

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Виз зуучлагчдаас болгоомжлоорой

АНУ дахь Олон улсын худалдааны шүүх гар утасны зах зээлд тэргүүлэгч Apple болон Samsung компанийн зохиогчийн эрхийн асуудлаарх урьдчилсан шийдвэрээ өнөөдөр танилцуулжээ.

АНУ-ын Элчин сайдын яам аливаа виз зуучлагч хувь хүн болон байгууллагатай хамтарч, тэднийг дэмжиж ажилладаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тиймээс “АНУ-ын Элчин сайдын яам,  Консулын хэлтсээс виз гаргаж өгнө” гэж амлаж буй хувь хүн болон байгууллагад хандаж, тэдэнтэй холбогдохгүй байхыг анхааруулж байна.

Тэдгээр виз зуучлагчид АНУ-ын Элчин сайдын яам болон визний шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй юм. Тэд “Виз гаргаж өгнө” гэж амлан иргэдээс их хэмжээний мөнгө шаарддаг байна. АНУ-ын визтэй холбогдолтой бүх мэдээллийг үнэ төлбөргүйгээр  Элчин сайдын яамны https://mn.usembassy.gov/mn/visas-mn/ болон https://mn.usembassy.gov/mn/ цахим хуудаснуудаас англи болон монгол хэл дээр авах боломжтой.  Танд хууль бус визний үйл ажиллагааны талаар ямар нэг мэдээлэл байвал UlaanbaatarFPU@state.gov хаягаар захидал ирүүлж мэдэгдэх боломжтой гэв.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж