“Толгойт” орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

“Толгойт” орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлчүүд ирэх сард төсвөө хэлэлцэнэ. Тэгэхээр дараа жил юу хийх нь одоогоор агаарын зүйлс байгаа гэсэн үг.

“Утаа”-ны улирал хэдийнээ эхэлжээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас хотын агаарын бохирдлын хэмжээ нэмэгдсэнийг мэдээллээ. Нийслэл дэх агаарын чанарын суурин станцууд хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт бодис агаарт хэр их байгааг тодорхойлон гаргадаг. Аравдугаар сарын эхний 10 хоногийн мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаар бохирдуулагч гол элемент болох тоосонцор, азотын давхар ислийн хэмжээ ихэсчээ. Тухайлбал, хүхэрлэг хий аравдугаар сарын 4-нд “Зурагт”-д хүлцэх хэмжээнээс 1.2 дахин их байж. Тухайн өдөр Толгойт орчим тоосонцор хүлцэх хэмжээнээс 1.6 дахин их байсан бол маргааш нь уг үзүүлэлт 2.5 болж нэмэгдсэн байна. Харин Баруун дөрвөн зам орчим азотын давхар исэл стандартаас хоёр дахин давжээ. Азотын давхар ислийн тухайд, тоосонцор, хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс давбал уушгины хамгаалах механизмыг бууруулж, зүрх, судасны архаг өвчнийг сэдрээдэг байна. 

Д.УУДАМ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж