Монгол Улсад олон улсын спортын тэмцээн, уралдаан зохион байгуулж, нүүр тахалдаг ганц газар бол Буянт-Ухаа спортын ордон. Харамсалтай нь, тус ордон нь хайхрах эзэнгүй хаягджээ гэж хэлж болохоор байна.
Засаг солигдох бүрт тус ордны удирдлагууд солигддог. Тэд хоноцын сэтгэлээр хандсаар ирснийг манай агентлаг онцолж байна.
БНХАУ-аас уг ордныг Монголд 111 сая юанийн буцалтгүй тусламжаар барьж байгуулсан байдаг. Харин монголчууд ордны гаднах тохижилтын ажлыг гүйцэтгэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хүлээжээ.
Харамсалтай нь, долоон жил өнгөрсөн ч ‘Буянт Ухаа’ спортын ордны гаднах талбайн тохижилтын ажил хагас дутуу хийгдсэн байдалтай байна.