“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо | News.MN

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

‘Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулсан юм.

‘Шүүхийн төсөв, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна’ гэв

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов.

Тэрбээр ‘Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагын 50 гаруй сэтгүүлч, сурвалжлагч оролцлоо.

Эх сурвалж: шүүхийн ерөнхий зөвлөл

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-13

Орон тоо нэмэх яах вэ?эдний дарга чинь согтуурч бусдын амь нас хохироосон атлаа ял завшсан хүн байдаг гэж үнэн үү?УИХ-ын дэд дарга,их хурлын гишүүн Ц.Нямдорж чуулган дээр мөн ч айхтар хэлсэндээ,тэр бол худлаа хэлэхгүй хүндээ,арай одоо болтол ял завшсаар байгаа юм биш биздээ.

Avatar

иргэд 2017-10-13

Шүүгчийн орон тоо хэрэгтэй бол бодлогогүй нэмсэн шүүгчдийнхээ цалинг журманд нь оруулаад тэр мөнгөөрөө ажлын байр гарга,боломж бүрэн байгаа шүү.

Avatar

игрун 2017-10-13 103.9.90.50

Энэ одоо юу гээд хуцаад байгаа юм бэ! Доромжлоод байгаам уу! Монголд хэний цалин хамгийн өндөр билээ! Ямар баялаг бүтээсэн гэж, юугаар гийгүүлсэн гэж байж боломгүй их цалин авчихаад хуцалдаад байгаа юм бээ! Цаана чинь өдөр шөнөгүй цус нөжтэй холилдож хүний амь авардаг эмч нар, үр хүүхдийг чинь мургаж хүмүүжүүлэх гэж зүдэрч байгаа багш нар, ухаангүй түшмэдийн боол, гарын шүүс болж өдөр шөнөгүй цаастай ноцолдож байгаа жирийн төрийн албан хаагчид,тархи толгой оюун ухаанаа хөвчлөн эрдмийн ажил хийж яваа эрдэмтэн судлаачид хоногийн хоолоо арай ядан залгуулж байна! Та нар шиг 4-5,0 сая төгрөгийн цалин авчихаад, дээрээс нь бонус аваад хэргийг үзэмжээрээ шийдээд сууж байдаг улсууд ийм их цалин, ийм олон орон тоогоор яахийн! Шорон улс болохийм уу тэгээд !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж