Дэлхийн рекордын эзэн С.Бубка Монголд иржээ

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн рекордын эзэн С.Бубка Монголд иржээ

УИХ одоогоор 71 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дүнд нэг тойрогт маргаан үүсч, хоёр тойрогт санал хүрээгүй учраас УИХ-д таван гишүүн тангараг өргөөгүй байгаа юм.

Тулгууртай харайлтын дэлхийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн рекордыг 35 удаа шинэчилсэн, дэлхийн зургаан удаагийн аварга, олимпийн аварга Сергей Бубка өчигдөр /2017.10.12/ Монголд иржээ. Тэрбээр 2014 онд Монголд ирж байсан бөгөөд энэ удаа Украйн улсын олимпийн хороо болон Монголын олимпийн хорооны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахаар ирээд байгаа гэнэ. 

Алдарт тамирчин Сергей Бубка 2001 онд зодог тайлснаасаа хойш Олон улсын Хөнгөн алтетикийн холбоо болон улсынхаа Үндэсний олимпийн хороонд алба хашиж эхэлсэн. Мөн 2005 оноос Украйны үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байгаа аж.

А.Сүрэн
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж