С.Бямбацогт үдэлт хийв

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт үдэлт хийв

Гадаад харилцааны сайд Л.Болд Швецарийн Холбооны Улсад хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт” байгууллагын дарга проф. К.Швабтай энэ сарын 24-ний өдөр Женев хотноо уулзлаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өнөөдөр яамны хамт олонтойгоо уулзаж, өнгөрсөн хугацааны ололт амжилт, алдаа дутагдлаа дүгнэн хэлэлцэж, дурсгалын зураг татууллаа. Хэдийгээр нэг жил богино мэт боловч өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа том зургаар нь нэгтгэж харахад “Хэлэх үг, хийсэн ажилтай” байгааг С.Бямбацогт хэллээ. 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бие даасан 10 хууль, 4 нэмэлт өөрчлөлт, 1 УИХ-ын тогтоолыг УИХ-аар батлуулжээ. Одоогоор 20 гаруй хуулийг боловсруулж байгаа бөгөөд 3 хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа аж. Тэр дундаа халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байдаг салбарын албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, үүний үр дүнд тодорхой ахиц дэвшил авчирсныг ч дурьдаж байв. Тодруулбал, Цагдаагийн албаны тухай, Монгол Улсын Хилийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг салбарын хуулиудыг батлуулж, алба хаагчдынхаа өмнө тулгамдаж байсан тодорхой асуудлыг шийдвэрлэсэн байна. Цаашдаа яамны хамт олноо энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа С.Бямбацогт илэрхийлж, нийт албан хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүслээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж