“Coal Mongolia 2017” чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн топ сэдвүүд

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia 2017” чуулга уулзалтын үеэр хөндөгдсөн топ сэдвүүд

Тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож байгаа, хөлбөмбөгийн амжилтаараа даруухан Кейп Вердийн шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч Өмнөд Африкийн багтай таарснаар Африкын цомын тэмцээнийг нээхээр боллоо.

Хятад засгийн газрын хэрэгжүүлж эхэлж буй ногоон хөгжлийн болон үр ашиг өндөртэй байгаль орчинд ээлтэй шинэ эдийн засгийн бодлого, шинэ зам, шинэ бүс бодлогын хүрээнд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд нь Монголын коксжих нүүрсний зах зээлд Хятадын зах зээлд өрсөлдөх шинэ боломжийг бий болгож байна. Учир нь Хятад улс өөрийн нүүрсний зах зээлийн 90 хувийг дотоодын зах зээлээс 10 хувийг Австрали болон Монгол улсаас авдаг бөгөөд нүүрсний зах зээл нь аль нэг улсаас хараат бус ба хэрвээ Австрали улсын нүүрсний үнэ өссөн тохиолдолд дотоодын нүүрсний эрэлт өсч Монгол улсаас импортлох нүүрсний хэмжээ өсөх хандлагатай байдаг байна. Үүний зэрэгцээ Өвөрмонголд байрлах Бугатын төмөрлөгийн үйлдвэр нь Монгол улсын хувьд хамгийн ойр зах зээл бөгөөд энэ бүсд зөв бодлого явуулж чадвал Монголын нүүрс давамгайлах боломжтой.

Үүнээс гадна Австрали улсын үр ашиг, бүтээмж өндөртэй ложистик тээврийн үйлчилгээний 1 тонн коксжих нүүрсний тээврийн зардал 80 орчим доллар байхад Монгол улсаас Хятад улс руу тээвэрлэж эцсийн хэрэглэгчид очих тээврийн зардал 110 доллар байгаа нь манай ложистик тээврийн системийн үр ашиггүй байдлыг харуулж байна.

Цаашид нүүрсний үнийн хувьд өсөх хандлага ажиглагдахгүй байгаа бөгөөд коксжих нүүрсний үнэ буурсан тохиолдолд манай улс шиг тээврийн зардал өндөртэй улсын хувьд өрсөлдөх боломж бага болох юм. 

Тиймээс Монгол улс нүүрсний экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын асуудлыг шийдэж тээврийн зардлыг багасгах зайлшгүй шаардагатай байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж