Ёс суртахуун-төлөвшлийн сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Ёс суртахуун-төлөвшлийн сургалт зохион байгууллаа

Их дэлгүүрийн урд УБ хотын түүхэн зургийн үзэсгэлэн болж байна. Эмээ, өвөө нар дурсамжаа ярин үзэж байна.

Хан-Уул дүүргийн Албан бус-насан туршийн боловсролын төв нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 13 дугаар хорооны 26 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдад “Ёс суртахуун бидний орчинд” сэдвээр ёс суртахуун төлөвшлийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын явцад суралцагчид өөрсдийн өдөр тутмын харилцаа, үйлдэлдээ дүгнэлт хийж, асуудал дэвшүүлэн ярилцаж, эергээр өөрчлөх арга зам алхмуудын талаар үзэл бодлоо илэрхийллээ.

Сургалтын үр дүнд:

  • Өдөр тутмын харилцаандаа дүгнэлт хийн цаашид бие биетэйгээ эелдэг боловсон харьцаж хэвших
  • Бүдүүлэг үг хэллэг, биеэ авч байдалдаа дүгнэлт хийж эергээр өөрчлөх
  • Аливаа эд юмс, байгальтай ёс суртахуунтай харьцаж хэвших
  • Нийгэм, гэр бүл, суралцаж буй орчиндоо өөрийн зөв үйлдлээр эерэг нөлөө үзүүлдэг байх зэрэг чадварыг эзэмшиж хэвшүүлэхээр боллоо.

Цаашид Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нийт ахлах ангийн суралцагчдад ёс суртахуун- төлөвшлийн боловсролын сургалт зохион байгуулах нь хүүхэд, залуу үеийн нийгмийн харилцаа, ёс суртахуунд эергээр нөлөөлөх юм байна хэмээн зохион байгуулагч нарын зүгээс дүгнэлээ.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж