Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 13-нд тохионо. Энэ жилийн Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдах аж. Мод тарих өдрийн нээлт 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох аж. Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ