Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болохыг зөвлөв | News.MN

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болохыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын нэгжтэй болохыг зөвлөв

Монголд уул, уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж чансаа өндөртэй шатарчдын түргэн тоглолтын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах – зохицуулалт, хяналт, Банк, санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурлыг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.

Тус олон улсын бага хуралд Австрали, Итали, Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Армян, Индонез улсын төрийн болон төрийн бус байгууллагын удирдах мэргэжилтэнүүд болон Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын банкны холбоо, банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хурлаар хөндсөн нийтлэг асуудал нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчдээс зохистой харьцааг мөрдүүлэн үр дүнтэй зохицуулалт хийж, хэрэглэгчдийн санхүүгийн боловсролыг сайжруулах алхмуудтай зэрэг хэрэгжүүлснээр санхүүгийн үйлчилгээг илүү дөхөм бөгөөд хүртээмжтэй болгох, хэрэглэгчийг эрсдлээс хамгаалах тухай ярилцаж, эдгээрийн үр дүнд санхүүгийн салбарын тогтвортой бөгөөд хүртээмжтэй байдалд шууд нөлөөлнө гэж үзсэн юм.

Төслийн олон улсын зөвлөхөөс Монголбанк хуулиар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах бүрэн эрх, мандаттай болох, мөн хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын бие даасан нэгжийг бий болгож, холбогдох журмыг батлан гаргаж банкинд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьдаг болох зөвлөмж өглөө. Түүнчлэн, Монгол Улсад “Санхүүгийн омбудсман” буюу банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй үүссэн санхүүгийн маргааныг богино хугацаанд үр дүнтэй, чирэгдэлгүй шийдвэрлэдэг байгууллагын тогтолцоотой болох нь чухал болохыг онцлов.

Эх сурвалж: монголбанк

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

санхүүч 2017-10-13 103.9.90.50

Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын нэгжүүд хаачсийн? Тэд юугаа хийдэг юм? Төсвийн мөнгө хороохоос өөр шидгүй. Зөрчил илрүүллээ гэхэд үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгааллаа юу ! Шүүх цагдаа нь ч гэж шүүх цагдаа. Чирэгдүүлж чирэгдүүлчихээд хохиролыг нь барагдуулсан ч юмгүй хаядаг биз дээ. Гоё нэртэй байгууллага, хуулиар дутаагүй. Ажлаа сайн хий мануухайнууд аа! Санхүүгийн зөрчлийг шалгаж илрүүлэх нь бүү хэл санхүүгийн АВС ч үгүй малнуудыг ажилд аваад бай ! Улс төрийн томилгоо, улс төрчдийн шахаагаар орж ирсэн дарга, дарга нарын эрх авгай, хүүхдүүд ажил хийлээ юу ! Монголд ямар ч хууль гаргаад, ямар ч байгууллага байгуулаад бүгдийг урвуугаар хэрэгжүүлдэг ! Гадныхан энийг сайн мэдэхгүй л дээ хөөрхий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж