АЗХ: Ерөнхийлөгчийг мөнгөөр сонгох буруу

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

АЗХ: Ерөнхийлөгчийг мөнгөөр сонгох буруу

Энэ охиныг Дэлгэрийн Цолмон гэдэг. 2

Ардчилсан залуучуудын холбоо/АЗХ/-ны ерөнхийлөгчийг бүх гишүүдийнхээ санал асуулгаар тодруулах нь мөнгөний асар их хамааралд оруулж, бие даасан, хараат бус байдлыг алдагдуулна гэж үзэж байна.  Энэ асуудлаар өнөөдөр /2017.10.13/ АЗХ-ны хэсэг залуус “Үндэсний мэдээллийн төвд” хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэд “Ардчилсан намын дэргэдэх АЗХ үүсэн байгуулагдаад 17 дахь жилтэйгээ золгож байна. Тэртээх 2000 онд Ардчиллын төлөөх таван нам нийлж, Ардчилсан намыг байгуулах үед тус намуудын дэргэдэх Залуучуудын байгууллагууд нэгдэж одоогийн АЗХ-г байгуулсан түүхтэй. Тус холбоо нь бие даасан байдалтайгаар Ардчилсан нам болон Ардчилсан намын үе үеийн дарга, удирдлагатай хамтран ажиллаж ирсэн.

АЗХ намынхаа хөгжлийн бодлогод хувь нэмрээ оруулах, дотоодоосоо лидерүүдийг таниулан гаргаж ирэх зарчмаар ажилладаг. Ийм байхад АЗХ-ны ерөнхийлөгчийг улс орон даяар явагдах нүсэр сунгаагаар тодруулахыг тулгаж, үүнийгээ залуучуудын байгууллагын үндсэн дүрэмд өөрчлөлт хийх замаар гүйцэлдүүл хэмээн шахах болсныг хүлээн авах арга алга.

Хэрэв энэ зарчмыг хүлээн зөвшөөрч, дүрэмдээ суулгавал Ардчилсан намын дэргэдэх Залуучуудын байгууллага мөнгө, санхүүгийн хүлээсэнд баригдаж, өөрсдийн зорилгоосоо хазайхад хүрнэ. Мөнгө, санхүүгийн эрхшээлд орсон удирдлагатай улс төрийн нам, аливаа хүчин улс оронд ямар их гай тарьдаг болохыг бид бэлхэн харж байгаа. Тиймээс тусдаа өөрийн гэсэн дүрэм журамтай, он удаан жил оршин тогтнож ирсэн АЗХ-ны дотоод асуудалд Ардчилсан намын зүгээс хэт оролцохыг эсэргүүцэж байна” гэлээ.

Мөн тус холбооны гишүүд дэмжигчид энэ сарын 14-ний өдөр хуралдах АЗХ-ны 7-р үндэсний чуулганы дарга, тэргүүлэгчдэд шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагад ‘АЗХ-ны дүрмийг шинэчлэх төслийг боловсруулахаар Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийг өөрчилж, тус ажлын хэсгийг 100 хувь АЗХ-ны гишүүдээс шинэчлэн бүрдүүлэх. Мөн АЗХ-ны VII чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа Ардчилсан намаас байгуулсан ажлын хэсгийн боловсруулсан дүрмийн төслийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хэсэгт буцааж, улмаар АЗХ-ны ээлжит VI бага чуулганы тогтоолын дагуу 21 аймаг, 9 дүүрэгт бүртгэлтэй нийт 42,000 гишүүн залуучуудын саналыг тусгаж, анхан шатаар хэлэлцүүлэхийг’ тусгажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж