Физикийн багш нарт цацрагийн тухай сургалт зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Физикийн багш нарт цацрагийн тухай сургалт зохион байгуулав

Залуусаа хэзээ ч бууж өгч болохгүй шүү!

Мэргэжлийн хяналтын байгууллага нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг жил болгон үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд 2017 оны есдүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сарын аяныг зохион байгуулж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Нийслэлийн боловсролын газартай хамтран Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын физикийн багш нарт зориулсан семинар зохион байгууллаа.

Уг семинарт Улаанбаатар хотын 60 ерөнхий боловсролын сургуулийн 75 физикийн багш нар хамрагдан цөмийн энергийн салбарын талаар Монгол улсад баримталж буй бодлого, эрх зүйн орчин, цацрагийн хяналтын байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цацрагийн тухай үндсэн ойлголтын талаар мэдээлэл авлаа. Мөн цацрагаас хамгаалах үндсэн аргуудтай танилцсаны үндсэн дээр цацрагийн хэмжилтийн багаж ашиглан дасгал ажил хийж гүйцэтгэлээ.

Энэхүү семинар нь физикийн багш нараар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын цацрагийн талаарх мэдлэгийг сайжруулахад тус дөхөм болсон ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж