Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан тусламж үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан тусламж үзүүллээ

УДЭТ өвөл цагийн нээлтээ буюу 81 дэх улирлаа дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр ирэх арваннэгдүгээр сарын 9-нд нээхээр товоо зарлалаа.

Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар аравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо энэ оны өвлийн улирал айлчлан ирж буйг угтан, сэтгэлийн илч, халуун дулааныг түгээх арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд тус санд харьяалагддаг нийт 3400 гаруй айл өрхөд хүнсний бүтээгдэхүүн болон дулаан хувцас, хэрэгсэл хандивласан бөгөөд эдгээр айл өрхүүд тэр дундаа хүүхэд багачууд өвлийг өнтэй давахад нь туслах зорилго агуулсан болно. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан Тайванийн ард иргэд нь улс үндэстэн үл харгалзан халуун сэтгэлийн гараа сунган, сэтгэлийн илч дулаанаа түгээдэг гэдгийг дахин батлан харуулав.

Энэ онд Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас тус санд харьяалагддаг айл өрх бүрд 25 кг-ийн нэг шуудай гурил, эсгий гудас, эсгий шаахай зэргийг хандивлалаа. Эсгий гудсыг гурван жилийн хугацаанд тус санд харьяалагдаж байсан залуу бизнес эрхлэгч Манлай үйлдвэрлэсэн бөгөөд тэрбээр одоогийн байдлаар аль хэдийн хувийн бизнесээ амжилттай эхлүүлж чаджээ. Тэрбээр Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран илүү олон айл өрхүүдэд туслахаар зорьж байна. Харин эсгий шаахайг тус санд харьяалагддаг 10 гаруй ээж хамтран гараар урлаж, талархсан сэтгэлээ илэрхийлэв.

Тайваниас Монгол суугаа төлөөлөгч ноён Хуан Гуо Рун энэхүү арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Тайвань нутаг нэгтнүүд маань сэтгэл зүтгэл гарган эдгээр эд юмсыг түгээхээр зорьж буйд талархаж байна гээд эдгээр эд юмсыг алс холын Тайваньд суугаа  иргэдийн халуун сэтгэлээ харамгүй хуваалцсаны үр шим юм. Тус сангийн арга хэмжээнд хамрагдаж буй хүн бүр талархах сэтгэлтэй байж, хожмын нэгэн өдөр Манлайтай нэгэн адилаар хөл дээрээ босон, илүү олон тусламж хэрэгтэй байгаа айл өрхүүдэд туслан, хойч үе болсон хүүхэд багачуудад эрүүл энх, баяр хөөртэй өсөж бойжиход хувь нэмэр оруулаарай” гэв.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж