БТСГ-ынхан Орхон аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

БТСГ-ынхан Орхон аймагт ажиллав

Гайхаж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймгийн “Хүүхдийн ордон”-ы их танхимд “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна. “Хангайн бүс”-ийн тус сургалтад Орхон, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл гэсэн таван аймгийн 100 орчим Биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтнүүд энэ сарын 13-14-нд чуулж, салбарынхаа тулгамдсан асуудал, Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн хууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газраас хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл сонсч байна. Өнөөдрийн сургалтыг БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар удирдаж байгаа юм.

Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл “Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Мөн тэрээр Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн сэдвийн хүрээнд сургалтад оролцсон төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм. Түүний араас БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар “Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж байна.

Түүнчлэн орон нутгийн Биеийн тамир, спортын газруудаас гэвэл Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Нэргүйбаатар, Баянхонгор аймгийн БТСГ-ын дарга М.Мэнджаргал, Орхон аймгийн БТСГ-ын дарга Н.Зулбаатар, Өвөрхангай аймгийн БТСГ-ын дарга Б.Энхтөр, Хөвсгөл аймгийн БТСГ-ын дарга Б.Баярсайхан нар энэ онд орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэхүү сургалтад оролцогчдоос багш, дасгалжуулагчдын нийгмийн хангамжийг сайжруулах боломж, бололцоог хэрхэн хангах талаар санал тавьсан нь онцлууштай зүйл болов. Мөн нийтийн биеийн тамир, хүн амын бие бялдрын сорилын аяныг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар мэдлэг, туршлага солилцсон нь сургалтын бас нэг онцлог юм. Хоёр хоног үргэлжлэн энэхүү сургалтын хоёр дахь өдөр “Биеийн тамир, спортын хөгжлийн чиглэл”, “2018 онд зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь”, “Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний бодлогын хөгжлийн чиглэл” болон Монголын спортод ус агаар мэт хэрэгтэй “Биологи, физиологи, биохимид тулгуурласан бэлтгэл сургуулилтын төлөвлөлт”, “Үндэсний хэмжээнд зарласан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, аж ахуйн, нэгж дэх Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд сургалт үргэлжлэх юм байна.

Дашрамд дурдахад, энэхүү сургалт нь 2017 онд зохион явуулах таван сургалтын хоёр дахь нь бөгөөд эхнийх буюу “Баруун бүс”-ийн сургалт Завхан аймагт болсон бол “Хангайн бүс”-ийнх Орхон аймагт болж байгаа нь энэ юм. Тэгвэл дараагийн сургалт Дорнод аймагт “Зүүн бүс”-ийг хамрах бол “Төвийн бүс”-ийг Дархан-Уул аймагт зохион байгуулж, Улаанбаатар хотод нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: БТСГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж