“Spice Girl” хамтлагийн дуучин Emma Bunton 11 жил хамт амьдарсан найз залуу Jade Jones-той сүй тавьсан тухайгаа өчигдөр зарлажээ.
Өдгөө 35 настай Emma Bunton мөн жирэмсэн гэдгээ зарлаад байгаа ба ирэх тавдугаар сард хоёр дахь хүүхдээ төрүүлэх аж. Хосууд 2007 онд Beau нэртэй хүүтэй болсон юм.
Тэрбээр “Би үнэхээр баяртай байна. Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай эмэгтэй юм шиг л төсөөлөгдөж байна. Бид хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа. Хүү маань энэ хавар дүүтэй болно. Үүндээ маш их баярлаж байгаа” хэмээн ярьжээ.
Н.Наран