Далай дамнасан метроны шугамыг туршив

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Далай дамнасан метроны шугамыг туршив

Германы Мюнхен хотын цагдаагийн газар гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд архидалттай тэмцэхээр болов.

Хятадын Шямэн хотын метроны I шугамыг аравдугаар сарын 11-нд туршиж дууслаа. Энэ нь тус хотын анхны, мөн далай дамнан баригдсан метроны шугам бөгөөд иргэд метронд сууж үзэхийг хүсэн урт дараалал үүсгэжээ. Тус шугамд энэ сарын 6-наас эхлэн зургаан хоног туршилтаар метро явуулсан аж. Түүнчлэн 2017 оны сүүлчээр албан ёсоор үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.

Шямэн хотын метроны I шугамын нийт урт 30.3 км бөгөөд 24 буудалтай. 2013 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор барилгын ажлыг эхлүүлсэн. Ийн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар тус хотод мөн метроны хоёр, гурав, дөрөвдүгээр шугамын ажил үргэлжилж байна. II шугамыг 2019 оны долдугаар сард, III, IV шугамыг 2020 оны арванхоёрдугаар сард, VI шугамыг 2021 оны арваннэгдүгээр сард туршилтаар явуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж