“Хориотой хот” тасалбар борлуулдаг газраа хаалаа | News.MN

“Хориотой хот” тасалбар борлуулдаг газраа хаалаа

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

“Хориотой хот” тасалбар борлуулдаг газраа хаалаа

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрдэмтэн, судлаачдын дунд инновацийн шилдэг төслийн сонгон шалгаруулалт зарлажээ.

Бээжин хотод байрлах Хааны ордон буюу “Хориотой хот”-ын музей нь энэ сарын 10-наас эхлэн тасалбар борлуулдаг газраа хаалаа. Ийн албан ёсоор 100 хувь онлайнаар тасалбараа борлуулдаг болжээ. Үүнтэй холбоотойгоор тасалбар борлуулдаг 30 цонхыг хааж, самбарыг нь буулгасан бөгөөд тасалбар борлуулах газар дахин ажиллахгүй гэнэ. Үүнээс гадна үйлчилгээний нэгдсэн цонх ажиллуулж, жуулчид болон онлайнаар төлбөр тооцоо хийх боломжгүй иргэдэд туслах юм байна.

Анх 2011 оны есдүгээр сарын 25-нд тус музейн тасалбарыг интернетээр худалдаалах туршилтыг эхлүүлсэн бөгөөд тухайн үед өдөрт 287 билет зарагдаж байжээ. Харин энэ сарын 2-нд буюу Үндэсний баярын үеэр өдөрт 80 мянган тасалбар онлайнаар зарагдсан нь түүхэн амжилт гэнэ.

Хааны ордон нь хэдэн зуун жилийн турш Хятадын эзэн хаад болон тэдний гэр бүлийнхний гэр орон болон төрийн хэрэг явуулах газар нь байжээ. 1984 онд уг газрыг Дэлхийн өвийн санд дэлхий дээр хадгалагдан үлдсэн хамгийн том модон барилга хэмээн бүртгэж авсан байна. 1925 оноос хойш музейн үүрэг гүйцэтгэх болсон бөгөөд Мин болон Чин гүрний үеийн урлагийн бүтээлүүдийг харах боломжтой гэдгээрээ онцлог.

Эх сурвалж: CCTV

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн 2017-10-13 103.11.193.98

Хятадын биш голдуу Манжийн эзэн хаад үе дамжин суусан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж