Зимдал Галт: Монголын хууль тогтвортой байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Зимдал Галт: Монголын хууль тогтвортой байх хэрэгтэй

Зимдал Галт: Монголын хууль тогтвортой байх хэрэгтэй

Махны экспортыг дэмжихэд 10 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Өнгөрсөн хугацаанд болон ирээдүйд хоёр улсын эдийн засгийн түншлэл хэрхэн өргөжиж ирсэн болон хөгжих боломжийн талаар АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.

-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Монгол Улсаас НҮБ-ын байнгын төлөөлөгч нар 1987 онд дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр орны хооронд эдийн засгийн салбарт гарсан томоохон амжилтуудын талаар ярихгүй юу?

-Бидний хувьд 2017 он тун завгүй, үйл явдал дүүрэн жил болж байна. Бүтэн жилийн турш үргэлжилж буй 30 жилийн ойн баярын нээлт Гадаад харилцааны яаманд хоёр орны дипломат харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээр эхэлсэн. Үүний дараа эрдэм шинжилгээний болон хэвлэлийн бага хурал зохион байгуулсан.

Мөн цэргийн хамтарсан бэлтгэл сургуулилт, хүмүүнлэгийн болон гамшгийн үеийн тусламж хөтөлбөр, олон талт энхийг сахиулах үйл ажиллагаа зэрэг уламжлалт хөтөлбөр, үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Тэрчлэн соёлын салбарын солилцооны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард Филадельфи хотын сонгодог найрал хөгжмийн хамтлаг Улаанбаатар хотод тоглолтоо хийсэн.

-Та энэ жилийн “Инвест Монголиа” чуулганы үеэр хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэхэд нэн тэргүүнд анхаарна гэж хэлсэн. Тэгвэл хоёр орны хувьд харилцан ойлголцож, хамтран ажиллаж чадсан онцлох амжилтыг нэрлэхгүй юу?

-Гурван зүйлийг онцолъё. Нэгдүгээрт, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс АНУ хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн гуравдугаар сард эцэслэж чадлаа. Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хөрөнгө оруулагчдад үр өгөөжөө өгнө гэж харж байна. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын Засгийн газар худалдаатай холбоотой бүх дүрэм, журам, зохицуулалтыг олон нийтэд хүртээмжтэй, ил тод болгох үүрэг хүлээж байгаа. Ингэснээр хөрөнгө оруулалтын орчин илүү таатай болох юм. Хоёрдугаарт, АНУ-ын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг Монголд татахыг эрмэлзэж байна. Энэ хүрээнд Америкийн худалдааны төлөөлөгчид 2016 оны зургадугаар сард Монгол Улсад ирснийг санаж байгаа байх.

Тэгвэл хоёр улсын бизнесийн төлөөллийн уулзалтыг АНУ-д мөн сард зохион байгууллаа. Энэ үеэр Монголын талын бизнес эрхлэгчид Америкийн экспорт, импортын банк, гадаадын хөрөнгө оруулалтын корпорацийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай танилцаж, холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэх боломж гарсан. Түүнчлэн Америкийн хувийн хэвшлийн оролцоог хангах дараагийн хамтын ажиллагаа нь жил бүр зохион байгуулдаг Америкийн өдрүүд экспо юм.

Удахгүй сэргээгдэх эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулалт орж ирэх болов уу

Энэ жил бусад жилээс илүү өргөн дэлгэр болсон. Америкийн 100 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан. Энэхүү экспо нь хоёр улсын эдийн засгийн бодит байдал болон боломжуудыг танилцуулах гайхалтай арга хэмжээ юм. Саяхан АНУ-ын анхны сүлжээ дэлгүүр Монголд нээлтээ хийлээ. Тэгэхээр шинэ хөрөнгө оруулалтууд орж ирсээр байна шүү дээ.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол Улс зарим хууль, дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ шинэ хуулиудыг тогтоож, баталсан. Хөрөнгө оруулалтыг хурдасгахын тулд өөр юу хийх ёстой вэ. Бидэнд ямар бэрхшээл, сорилт тулгарч байна гэж харж байна вэ?

-Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо ил тод, тогтвортой, залгамж бүхий бодлого зохицуулалттай болгох ёстой гэж АНУ-ын хөрөнгө оруулагчид хэлдэг. Тэд хөрөнгө оруулалтын явцад Монголын хууль, дүрэм өөрчлөгдөхгүй байх, ил тод байх зарчмыг хүсэж байна. Зөвхөн Америк биш гаднын бүх хөрөнгө оруулагчид үүнийг хүсдэг. Тиймээс Монгол Улс дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээл дээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг олон сорилт хүлээж байна. Монгол Улсад ямар их байгалийн баялаг байгааг дэлхий нийт мэдэж байгаа. Үүнийг хэрхэн ухаалаг ашиглах вэ гэдэг асуудал чухал. Үүний тулд дахин хэлэхэд хөрөнгө оруулалтын орныг ил тод, нээлттэй болгох нь юу юунаас илүү чухал.

-Сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Америк, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны яриа хэлэлцээ энэ оны долдугаар сард хийгдсэн. Тиймээс удахгүй сэргээгдэх эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулалт орж ирэх болов уу. Харин ХХААХҮЯ, АНУ-ын Элчин сайдын яам, “Мерси Кор Монгол” олон улсын байгууллага хамтран мал аж ахуй, махны экспортыг дэмжихэд 10 сая ам.долларын төслийг энэ онд хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төсөл сайн үр дүн үзүүлнэ гэж найдаж байгаа.

Тэрчлэн хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн гурав дахь элемент нь Мянганы сорилтын корпорацийн хөтөлбөрүүд байна. 2008-2013 онд эхний шатны хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Одоогийн байдлаар Мянганы сорилтын корпораци Монгол Улсын Засгийн газартай хоёр дахь шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ удаад тус корпораци Улаанбаатар хотын усан хангамжийн асуудал дээр хамтрахаар болсон. Гэхдээ эцсийн байдлаар шийдвэр гараагүй учир хөтөлбөрүүдээ албан ёсоор зарлах хараахан болоогүй. Хэрэгжиж эхэлвэл Улаанбаатар Элчин сайд ярьж байна хотын усан хангамжийн салбарт Америкийн туршлага нэвтэрч, хууль зохицуулалт боловсронгуй болж, шинэчлэгдэх зэрэг олон давуу талтай.

-Боловсрол болон соёлын салбар дахь хамтын ажиллагааг дурьдахгүй өнгөрч болохгүй. Тухайлбал, АНУ-ын Засгийн газрын Fulbright-ийн тэтгэлэг хөтөлбөрт манай улсын эрдэмтэн, судлаачид жил бүр хамрагддаг. Энэ салбарт хоёр орны харилцааг өргөжүүлэх тал дээр хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ?

-Монголд ажиллах бүрэн эрхийнхээ хугацаанд залуучуудад хүрч ажиллахыг зорьж байна. Сар бүр Элчин сайдын яаман дээр шинэ үеийн залуу удирдагчтай уулзах уулзалт зохион байгуулдаг. Мөн олон улсын хөгжлийн агентлагтай хамтран Lead буюу ардчиллыг авчрах манлайлагчид хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хөтөлбөрийн гол зорилго Монголын дараагийн үеийн ардчилсан үзэлтэй удирдагч, манлайлагчийг тодруулах. Мөн бүс нутгийн хэмжээнд Монгол залуусын оролцоог хангахад чиглэнэ. Энэ хүрээнд оюутан, залуусыг солилцоонд хамруулаад буй.

Түүнчлэн энэ жил дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр шинээр хэрэгжиж эхэллээ. Flex буюу ирээдүйн удирдагчдын солилцооны хөтөлбөр гэсэн нэртэй. Эхний 10 оролцогч АНУ-ын дунд сургуульд нэг жилийн хугацаатай суралцаж, Америк айлд амьдарч байна. Ирэх жил сурагчийн тоог 20 болж нэмнэ. Тэгэхээр таны дурьдсан хөтөлбөрөөс гадна шинэ хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж