Өсөлтийн төлөвийг эрчимжүүлэв | News.MN

Өсөлтийн төлөвийг эрчимжүүлэв

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Өсөлтийн төлөвийг эрчимжүүлэв

-Ноён уул руу зам тавиад хачин сайхан болгочихсон байна гэнэ. Үзсэн үү?

Монголоос төв банкны Ерөнхийлөгч оролцож байна

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс болох АНУ-ын Вашингтон хотноо санхүү, эдийн засгийн салбарын манлайлагчид чуулж, таван өдрийн турш шийдэл хийгээд сорилтын талаар хэлэлцэж байна. Энэ сарын 10-15-нд болох тус чуулганд ОУВС-гийн гишүүн орнуудын төв банкны тэргүүн, Сангийн сайд нар оролцож байгаа. Монгол Улсыг төлөөлж төв банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаар ахлуулсан Ажлын хэсэг оролцож буй аж. Жил тутам болдог энэ уулзалтыг угтан ОУВС-гийн шинжээчид дэлхийн эдийн засгийн энэ он болон ирэх жилүүдийн ерөнхий төлөвийг танилцуулсан. 2017 оны эцэст дэлхийн эдийн засаг 3.6 хувиар өснө гэж тус сангийн шинжээчид тооцсон байна. Энэ нь өмнө танилцуулж байсан төлөвөөс 0.1 хувиар өндөр дүн юм.

Мөн өмнөх оны өсөлттэй харьцуулахад ч 0.4 хувиар өндөр үзүүлэлт аж. Дэлхийн эдийн засгийн ерөнхий өнгийг харвал 2009, 2010 оны хямралын сүүдэр арилжээ. Гэхдээ өнөөг хүртэл хямралаас улбаатай сорилт, эрсдэл байсаар буйг шинжээчид онцолж байна. Иймд өнөөг хүртэл ужгираад буй сорилтуудыг шийдэх нь чухал байгаа аж. Мөн эдийн засгийн сэргэлтийг даган шинээр бий болсон боломжуудыг түгээн дэлгэрүүлэх ч хүлээгдэж буй зорилтын нэг болжээ. ОУВС энэ сарын 10-нд танилцуулсан төлөвтөө Монгол Улсын ДНБ-ий таамгийг багтаасан. Энэ оны эхний хагаст 5.3 хувиар тэлсэн Монголын эдийн засаг 2017 оны эцэст хоёр хувиар өснө гэж тус сангийн шинжээчид тооцоолжээ.

Өөрөөр хэлбэл, тус сан өмнө нь танилцуулж байсан төлөвөө хэвээр үлдээсэн нь энэ. Дашрамд дурдахад, Монголын эдийн засгийн энэ оны эцсийн төлөвийг шинжээчид танилцуулж байна. Сангийн яамны тооцоогоор Монголын эдийн засаг энэ онд 3.3 хувиар өсөх төлөвтэй байна. Дэлхийн банк үүнээс бага буюу 2.8 хувийн өсөлтийн тооцооллыг танилцуулаад байгаа юм. Энэ онд хөгжиж буй зарим улсад өрийн эрсдэл хүндрэл учруулахаар байгаа. Харин хөгжингүй орнуудад инфляцын түвшин төлөвлөснөөс нь нам дор түвшинд хадгалагдаж байгаа нь зарим сорилт дагуулж мэдэхээр байна.

Инфляцийн түвшин нам дор байгаа тул томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх гэж төдийлэн яарахгүй гэж шинжээчид үзэж буй. АНУ, Европ, Хятад гээд томоохон эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, таамагласнаас түрүүлж сайжирч байгаа. Энэ эерэг байдал ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй бөгөөд 2018 онд 3.7 хувь тэлэхээр төлөвтэй. Гэхдээ дунд хугацаанд хөгжингүй орнуудад инфляц хэт доогуур байгаа, хөгжиж буй орнуудад санхүүгийн тогтворгүй байдал давамгайлах болсон зэрэг эрсдэлээс болгоомжлох ёстойг анхааруулсан байна. Харин макро эдийн засгийн нэг болох хөдөлмөр эрхлэлт сайжирсан нь онцлох үр дүн юм.

Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж