Сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав | News.MN

Сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа ХБНГУ-д ажлын айлчлал хийжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, Монголынсагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга  залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.

Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан огцом тэсрэлттэй гаргаж ирж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.

Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.

FIBA  “3-ын эсрэг 3” Азийн аваргын тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид  энэ үеэр онцолж байлаа.  Энэ аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.

Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулав.

Эх сурвалж: President.mn

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-13 66.181.181.30

Еронхиилэгчээ танииг ганц салбарыг тэтгуулэх гэж бид сонголгуи шуу урлагиин салбар салбаачихаад бна монгол нэрииг олон улсд дуурсгаж яваа уран бутээлчдиигээ тоогооч цалин багатаи солих хувцасгуи шахуу. Гуриисээр яваад л бух медаль шагналииг нь хамаад ирэх юм бид оорсдиин нэрээр биш МОНГОЛ УЛСЫН гэх нэрииг иандуулдаг гэтэл

Avatar

Зочин 2017-10-13 66.181.191.16

Баттулга Хурэлсух 2 саихан залуу минээ ниилээд 1 сэтгэлээр улсаа саихан болгоод огооч та 2 нэг л эх оронтои хумуус шуу дээ улс торжоод яах юм бэ ард тумэн чинь зов зуилииг дэмжинэ

Avatar

Бат 2017-10-13 66.181.184.25

Sagschidiig huleej avsan Yoronhiilogch doo bayarlalaaa.МАНгаруудын спортын холбоог хариуцаж байгаа тэнэгүүд энэ залуусыг хааж боож байгаа гэсэн гэхдээ л Монгол eрөнхийлөгчтэй бид азтай шүү.

Avatar

БАГИЙН СПОРТ ЖЕНКОГИЙНХ БИШ. 2017-10-13 202.179.24.125

ТАНИХГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ДАЙРАЛДАЖ ҮЗЭЭГҮЙ ӨССӨНӨӨСӨӨ БАГ,ХАМТ ОЛОН.НИЙГЭМД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДДАГГҮЙ МОНГОЛЫН ОРКУУД, МЭРГЭЖЛИЙН ХЭДХЭН ХҮМҮҮСТЭЙ СОНИРХДОГ ЖУДОГИЙН ЖЕНКО БАГИЙН СПОРТЫГ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ОЙЛГОХГҮЙ.

Avatar

Сайхан 2017-10-13 202.21.106.115

Сайн арга хэмжээ болжээ

Avatar

Ялцан щенков 2017-10-13 27.123.214.90

Caйхан maхан толгoй шvv, ноцолддогууд нь дээшээ, бусад нь цаашаа гэх…

Avatar

Зочин 2017-10-13 27.123.214.102

Fiba-s erhiig ni hasah gd bhad

Avatar

Зочин 2017-10-13 203.91.118.180

Ерөнхийлөгч болсоноосоо хойш тамирчдыг хүлээж авах тэднийг л шагнах ажил хийх юм өөр ажил байдаггүй юм байх даа эсвэл Монгол орны иргэдийг бүгдиийг нь тамирчин гээд нэрэлчихмээр юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж