Импортын улаан буудайг ирэх сард оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Импортын улаан буудайг ирэх сард оруулж ирнэ

Импортын улаан буудайг ирэх сард оруулж ирнэ

Импортын улаан буудайг  арваннэгдүгээр сард оруулж ирэхээр болсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Харин дотоодын улаан буудайн борлуулалт 20 гаруй хувьтай байгаа аж. Гурилын үйлдвэрүүд нэг удаагийн худалдан авалтаар 5000-20 мянган тонн хүртэл улаан буудай авсан байна. Үүнээс гадна аравдугаар сарын есний байдлаар улсын хэмжээнд 204.4 мянган тонн үр тариа, 100.0 мянган тонн төмс хураан аваад байгаа аж. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна. Харин хадлан тэжээлийн хувьд 646 мянган тонн өвс хадлан, 15 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн нь жилийн өмнөхөөс 43 хувиар буурсан дүн юм. Мөн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсэж, ургаж хураалтын ажил түр саатаад байсан ч дээрх зургаан аймагт ургац хураалт хэвийн үргэлжилж байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж