Австралийн хороотой техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Австралийн хороотой техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулна

Хайлуулсан маслоо дотно гаднагүй түрхэж өгнө. Ингэж бэлтгэсэн тахиагаа тавцан дээр байрлуулаан сонгино луувангаа томовтор хэрчин хажуугаар нь зулна. Давс цацаж ногоогоо амтлана.

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга С.Даваасүрэн Австралийн үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо (АҮЦХОХ)-ны урилгаар тус улсад албан айлчлал хийж байна. АҮЦХОХ нь Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын (ҮЦХОУБ, IOSCO) гишүүн бөгөөд тус байгууллагыг 2013-2016 онуудад тэргүүлж байсан нөлөө бүхий зохицуулагчдын нэг юм.

Хорооны дарга С.Даваасүрэн айлчлалынхаа хүрээнд АҮЦХОХ-нд зочилж, тус хорооны гишүүн Кэти Армор, Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн газрын дарга Оливер Харви, Гадаад харилцааны газрын дарга Филип Чарлтон, Хяналт шалгалтын газрын дарга Грег Янко нартай, мөн тус улсын Сангийн яаманд зочилж, Макро эдийн засгийн газрын дарга Ворен Тийзтэй уулзаж хоёр орны макро эдийн засгийн байдал, хөрөнгийн зах зээл болон эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөөлөл, байгалийн баялгийн ашиглалтад ногдуулах татвар, роялтийн талаар санал солилцов.

АҮЦХОХ-нд хийсэн уулзалтаар хороод ҮЦХОУБ-ын гишүүн орнуудын Олон талт хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах боломжийг зөвлөлдөж, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, СЗХ-ны чадавхыг сайжруулах хоёр талт техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар хэлэлцэн, ойрын хугацаанд үзэглэхээр тохиролцлоо. Гэрээний агуулгыг, СЗХ болон Хорооны зохицуулалттай байгууллагуудын чадавхыг сайжруулах замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргах явдал байхыг зөвшилцөж, үүний хүрээнд бодлогын зөвлөгөө болон зах зээлд оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай сургалт зохион байгуулах, үнэт цаасны хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэсэн мэргэжил, арга зүйн хамтын ажиллагаа явуулахаар тогтов.

Түүнчлэн, хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын чиглэлээр харилцан туслалцаж, мэдээлэл солилцож хамтран ажиллах хоёр талт санамж бичиг байгуулахаар боллоо.

Уулзалтад СЗХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатар, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар болон Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны төлөөлөгчид оролцож, санал солилцлоо.

Эх сурвалж: СЗХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж