Н.Түвшинбаяр хүнд жингийн Дэлхийн аваргад зодоглоно

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр хүнд жингийн Дэлхийн аваргад зодоглоно

Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулах үнэмлэхүй жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-12-нд Мароккод болно. Шагналын сан өндөртэйгөөрөө анхаарал татаж буй энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм.

Шагналын сан – 500.000 евро

  • Алтан медаль: 100.000 x 1 = 100.000 
  • Мөнгөн медаль: 50.000 x 1 = 50.000
  • Хүрэл медаль: 25.000 x 2 = 50.000
  • 5-р байр: 10.000 x 2 = 20.000
  • 7-р байр: 5.000 x 2 = 10.000
  • Шилдэг 16-д үлдвэл: 2.500 x 8 = 20.000

Монголын хүнд жингийн тамирчдаас олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, Л.Отгонбаатар нар барилдахаар мэдүүлэг өгчээ.

Грекийн жүдогийн домог, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Илиас Илиадис зодог тайлсан ч үнэмлэхүй жинд барилдахаар мэдүүлсэн байна. Мэдээж Францын Тедди Ринер, Голландын Рой Мейер, Оросын Александр Михаилин, Чехийн Лукаш Крпалек, Гүржийн Варлам Липартелиани, Гурам Тушишвили нарын олон алдарт жүдочид хүнд жингийн Дэлхийн аваргын төлөө хүч үзнэ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж