"Ч.Хүрэлбаатарыг сайд болгохыг эсэргүүцэж байна"

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

"Ч.Хүрэлбаатарыг сайд болгохыг эсэргүүцэж байна"

Манай NEWS.MN фейсбүүк хуудсанд утааг багасгахаар төсөвлөөд байгаа мөнгийг юунд зарцуулах нь зөв талаар олон хүн саналаа бичиж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.10.13/ Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэрбээр Засгийн газрын сайдад нэр дэвшигч тодорсонтой холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ‘Монгол Улс хяналтгүй төртэй боллоо. Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёрхон засаглалтай боллоо. Яагаад гэвэл МАН Засгийн газар бүрдүүлэхдээ сайд нараа “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаа нь гүйцэтгэл засаглалыг устгалаа. УИХ бол хяналтын чиг үүрэгтэй байх ёстой. УИХ-ын гишүүд бол сонгуульт албан тушаал бөгөөд гүйцэтгэх засаглал хэрхэн ажиллаж байгааг дүгнэх, хяналт тавь гэж сонгосон болохоос өөрсдийгөө сайдаар томил гэж сонгоогүй. Өмнөх парламентын үед МАН “давхар дээл”-ийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, эсэргүүцэж байсан. Гэтэл өнөөдөр Засгийн газраа тэр чигээр нь “давхар дээл”-тэй бүрдүүлж байгаад шүүмжлэлтэй хандаж байна’ гэлээ.  

Тэрбээр Сангийн сайдад нэр дэвшиж буй Ч.Хүрэлбаатарыг эсэргүүцэж байгаа аж. Монгол Улсад анхны бага хүүтэй банк орж ирвэл дэмжинэ гэдгээ би хэлж байсан. Гэтэл Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан стратегийн ордыг барьцаалж, ‘Bank of China’-г Монголд оруулж ирэх хөрсийг бэлтгэх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан нар дэмжиж, УИХ-аар хэлэлцэх байсан ч түр царцаасан байгаа. Тиймээс Сангийн сайдад нэр дэвшигчийг эсэргүүцэж байгаа гэлээ.  

Түүнээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын 76 гишүүн дотор хоёр иргэншилтэй хүмүүс байж болзошгүй байна. Тиймээс сайд болон бусад УИХ-ын гишүүд дотор давхар иргэншилтэй байсан хүмүүс байгаа эсэхийг олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон  Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт албан ёсоор хандахаар болж байгаа гэлээ. Мөн зарим Элчин сайд нарын яамдад Монгол Улсын иргэн давхар иргэншилтэй эсэхийг шалгуулах хүсэлтээ гаргана гэдгээ мэдэгдэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж