Оюутнууд эргүүлд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Оюутнууд эргүүлд ажиллаж байна

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит IV хуралдаан “Хангарьд” ордонд 70 хувийн ирцтэйгээр хуралдаж байна.

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ‘Цохилт’ арга хэмжээний хүрээнд 2017 оны аравдугаар сарын 12-ны өдөр ‘Чингис СООСЭ’ олон улсын харилцааны сургуультай хамтран ‘Оюутан эргүүл” арга хэмжээг зохион байгуулан 60 оюутанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж, Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, цагдаагийн алба хаагч нартай хамт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд эргүүлд ажиллуулж байна.

Тус дүүргийн 22 дугаар хорооны 56 байгууллага, аж ахуй нэгжид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн албан мэдэгдлийн хүрээнд шалгалт хийж, 2 байгууллага аж ахуй нэгж гадна, дотор орчноо шинээр камержуулжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг долоон газарт Цагдаагийн ерөнхий газрын Холбооны төвтэй хамтран явуулын  камер байршуулан 24 цагийн хяналт тогтоон ажиллаж байна.

                                                                                                 Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж