У.Хүрэлсүхийн засаг хүчирхэг байж чадна | News.MN

У.Хүрэлсүхийн засаг хүчирхэг байж чадна

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн засаг хүчирхэг байж чадна

У.Хүрэлсүхийн засаг хүчирхэг байж чадна

Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн газар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ. Мөн “Түүхэн Засгийн газар” өөрийнх нь тодотгосноор…

Харин олон нийтийн дунд шүүмжилж байгаа асуудал нь давхар дээл болон тохирооны сайд. Яагаад заавал тэр шүүмжлүүлэн байж Давхар дээл, мөн нэр хүнд муутай зарим нэг гишүүдийг танхимдаа багтааж Сайдад нэр дэвшүүлэв. “Юманд учир, суманд занги бий”

Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод л шулуухан хэлж байсан санагдана. “Миний танхимд багтах сайд нар УИХ-аас орж ирнэ” гэж. Үүний цаана танхимаа УИХ-аас бүрдүүлснээр УИХ дээр Засгийн ажлаа бүрэн хамгаалах хүчийг тооцоолсон байж. Энэ яалт ч үгүй зөв тооцоолол. Төр, Засгийн энэ тогтворгүй цаг үед. Цаашлаад МАН-ын хагаралтай байгаа өнөө үед бүх эв эеийг бодолцох нь зөв. Ингэвэл хойш татах элдэв хэрүүл маргаангүй, зөвхөн урагшаа гэсэн чиглэлийг баримталж амласандаа хүрэх боломж бүрдэнэ. Эс бөгөөс хоосон амлагч болж жилийн хагас ч хүрэхгүй мөн л урьдын адил Засгаа бойкотлуулах болно.

Манайхан аливаа юмыг эерэг биш сөрөг талаас нь түрүүлж дүгнэж, харах өвчтэй болсон энэ цаг үед бид сөргөөс илүүтэй эерэг талын эхэлж харах хэрэгтэй. Дээр дурдсанчлан “Хүүкийн Засгийн газар хүчирхэг байж чадна” гэсэн гарчиг. Яагаад хүчирхэг байж чадна гэж өргөж өгөв.

Гараа сайн бол бариа сайн гэсэн ардын сайхан үг бий. Үүний адил Засгийн газрын бүтэц нь түүний ажлын эхлэл. Ахмад, дунд, залуу үе төдийгүй үндэсний цөөнх Казах ард түмний төлөөллийг танхимдаа багтаасан нь сүүлийн 25 жилд харагдаагүй үзэгдэл болж чадлаа.

Бидний жишиж ярьдгаар хал үзэж халуун чулуу долоосон ахмадууд төдийгүй УИХ-д хоёр ч удаа сонгогдож улс төрийн тогоонд багагүй чанагдсан дунд, залуу үеийн төлөөлөл нэг танхимд багтан ажиллах болсон нь ёстой л сүүлийн 25 жилд байгаагүй бүтцийг хийж чадлаа хэмээн дүгнэх хүн олон байна.

Тодруулбал

  1. Хууль зүйн сайдад нэр дэвшигч Цэндийн Нямдорж: МАН-аас олон жил парламентад сонгогдсон, сайд хийж байсан цөөхөн улс төрчийн нэг УИХ-ын гишүүн. Түүний хувьд энэ парламентад хамгийн удаан сууж буй, туршлагатай хуульч. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож, УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар хоёр ч удаа ажиллаж байсан. Нэр, сүрээ алдаад байгаа Хууль хяналтын байгууллагыг тэр л диктатуртай байлгаж чадах хүн.

  2. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Нямаагийн Энхболд: Нас, туршлагыг нь бодвол шинэ Засгийн газрын хамгийн зөв сонголт. Улс төрийн гараагаа эхэлснээс хойш 2000 оноос Төв аймгаас тасралтгүй сонгогдсон улс төрчийн нэг. Хоёр ч удаа Засгийн газарт сайдаар ажиллаж байсан туршлагатай, тулахтай, асуудалд зарчимч ханддаг улс төрч хэмээн намын гишүүд нь үнэлдэг.

  3. Сангийн сайдад нэр дэвшигч Чимэдийн Хүрэлбаатар: Эдийн засагч мэргэжилтэй. 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөс улс төртэй холбогдсон нэгэн. Энэ цагаас төрийн нарийн бичгийн дарга, сайд, хоёр удаа УИХ-ын гишүүнээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан мөн л туршлагатай нэгэн.

Үргэлжлүүлээд дунд, залуу үеийн төлөөлөл болсон сайд нарыг ч гололтгүй. Харин ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс, эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллаж чадах хүмүүсийг сайдаар сонгосон нь түүний хэлсэн амандаа хүрнэ гэсний зорилт биз.

  1. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Улс төр судлаач мэргэжилтэй тэрээр 1994 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе хийж эхэлж байжээ. МАН дотроо боловсролтой, мэдлэгтэй залуучуудын нэг гэж дүгнэгддэг. УИХ-д гэхээсээ илүү Засгийн газарт төрийн нарийн бичгийн дарга, хоёр ч удаа сайд хийж байсан туршлагатай улстөрч, дипломатч. Улс төрийн хүрээнд түүнийг бие даасан улстөрч гэж харах хүн цөөнгүй.

  2. Эрүүл мэндийн сайд Сарангэрэл: Сэтгүүл зүйн салбараас улс төрд “урваж”, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг танхимын нөхөд нь сайн менежер гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй, телевизийн салбарт олон жил ажиллаж байгаад МАН-ын нарийн бичгээр томилогдсон. Сүүлийн хоёр ч парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл болон сонгогдож, нийгэм, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт асуудал хөндөж, хууль санаачилж байгаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хувьд ч эмэгтэйчүүдээ манлайлан асуудалд нухацтай ханддаг гэж намынхан нь тодорхойлдог юм билээ.

  3. Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ: Авто тээврийн үндэсний газар, Монголын Төмөр зам, МИАТ ХК, Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. УИХ-д анх удаа сонгогдож буйг нь эс тооцвол салбарын ажлаа мэддэг, туршлагатай хүн.

  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын хоёр эмэгтэй сайдын нэг Ц.Цогзолмаа түүхч, багш мэргэжилтэй ч МАН дотор эмэгтэйчүүдээ толгойлдог. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмааг Сүхбаатар дүүргийн Засаг дарга гэдгээр нь хүмүүс илүү их таних биз ээ. 2013 оноос МАН-ын эмэгтэйчүүдийг толгойлж, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагыг олон жил удирдаж байсан нийгмийн салбарын жинхэнэ багш. Тиймдээ ч түүнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшүүлэхийг нь МАН-ын хоёр “бүлэг” дуу нэгтэй дэмжсэн.

Энэ мэт дурдаад байвал бүгд л ажил хийж, улсынхаа төлөө зүтгэх хүмүүс. Гаднаас нь биш дотроос нь хараад, ухаад үзвэл У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн танхимдаа багтах гишүүдээ утгаар нь өөрийн нүдээр харж, сонгож шилж авсан харагдана. Тэрээр “Надад ажил хийх хүн хэрэгтэй” гэж тов тодорхой хэлж байсан. Худлаа ам, шалдан гуя байх хүн тэр биш гэж олон түмэн итгэсэн. Түмний итгэлийг алдахгүйн тулд тэр эхнээсээ ийнхүү шударга, шийдвэртэй үнэнч ажиллаж эхэлсэн нь харагдаж байна.

Эцэст нь захихад У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн тархи оюун, зориг зүрх, итгэл үнэмшлээ улс эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө сэтгэл харамгүй зориулж, зүтгэж чадвал үеийн үед сайнаар дурсагдах жинхэнэ түүхэн Засаг байж чадна.

О.УЯНГА

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-13 182.160.2.168

Сайд нарыг томилохдоо жинхэнэ ард түмний амьдрал мэддэг, тэдний дунд амьдардаг хүнийг л олж тавих ёстой ш дээ. Тийм хүмүүсийг олох ёстой. Өвгөнтийн хөндий хавиар хайвал захаасаа аваад сайд хийчих хүн байж л байгаа ш дээ. Тэнд амьдардаг хаүмүүс чинь энэ улс орны төлөө жинхэнэ шаналаж, ганц зуу грамм татахдаа хүртэл төр засгийнхаа төлөө, ард түмний төлөө ямагт ерөөл хэлж байдаг юм ш дээ. Одоо бол их сургууль төгссөн, их олон хэл мэддэг ч ард түмний амьдарлыг мэдэхгүй хүмүүсээр сайд тавих нь тавигдаж байгаа шаардлагад нийцэхээ байчихаад байгаа юм ш дээ.Үүнийг энэ ерөнхий сайд болчихлоо гээд дэвхцээд гүйгээд байгаа нөхөр ойлгоо ч үгүй юм шиг ээ. Энэ нөхөр чинь Рио – гийн мөнгөөр Австрали ороод Кенгуру гэдэг амьтныг үзээд нүд тайлаад ирсэн, одоо түүнийхээ хариуг барих гээд бэлтгээд байгаа юм шиг ээ.

Avatar

Ца хияа Эл бэг дор жи 2017-10-13 66.181.160.96

АН ыханаас л дээр зг бна

Avatar

үнэн хаана байна 2017-10-13 66.181.164.239

Гагцхүү Хүрэлбаатарыг сольж чадсангүй. Гэхдээ Хүрэлбаатар хуучин шигээ залгиад эхэлбэл түүнийг [Хориотой Үг] хийж шонд дүүжлэх байлгүй дээ. Ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2017-10-13 66.181.160.105

хоосон худлаа магтаал хэнд хэрэгтэй юм бэ. Сайдыг чинь сайн менежер хүн хийдгээс УИХ удаан суучихсан хоосон чалчигчид луйварчид шантаажчид хийдэггүй байх шүү.

Avatar

Зочин 2017-10-13 183.81.171.134

уб хотын ман ялсан хороодын ажлаа ман авч чадахгүй байгаа нь 60 тэрбумтай холбоотой ?

Avatar

Тээвэрчин 2017-10-13 122.201.21.99

Зам тээвэр, хөгжлийн яамны сайдаар томилогдож буй Ж.Бат-эрдэнэд хандаж хүсэлт хэлэхэд өөрөө бол мэргэжлийн хүн тийм ч учраас Авто замын тээврийн салбартаа илүү анхаарч ажиллах хэрэгтэй шүү. Автотээврийн үндэсний төвд ажиллаж буй нөхдүүд энэ салбарыг унагааж байгааг тээвэрчид биднээр хэлүүлэлгүй мэдэж байгаа байхаа. Тэнд мэргэжлийн бус нөхдүүд мэргэжлийн гэж байгаа жинхэнэ тэнэг юу ч мэдэхгүй нөхдүүд байгаа. Амаараа ажил хийсэн болж тайлагнадаг гарууд байх юмдаа. Ядахдаа баримтлах бодлоготой болгож өгөхийг хүсэж байнаа. Ажлын амжилт хүсье.

Avatar

У. Хүрэл сүхэд 2017-10-13 112.72.12.65

Бөк Сумьяабазар сэтгүүлч өнгөт зургийн лаборант Сарангэрэл биологийн багш Цогцолмаа 3 т ажлыг зааж өгөх гэсээр 3 жил дуусах юм бна бага шиг гай болж мөрөөрөө бгаасай гэж хүсье

Avatar

Даваасүрэн 2017-10-13 202.21.107.6

Хүрэлсүх Сайд бол хийх ажилгүй томилгоо, УИХ-ын гишүүн бол хийх юмгүй сонголт юм гэдгийг баталгаажууллаа. Хүрэлсүхийг хараад байхад Төмөр Түгжил хоёрын дүр илүүтэй мэдрэгдээд байна.

Avatar

зочин 2017-10-13 66.181.160.29

Хүрэлсүхийн ЗАСААГААС юуч хүлээгээд хэрэггүй дээ

Avatar

Зочин 2017-10-13 66.181.179.27

ЭНЭ ЗАСГААС ЮМ ХАРАХ ХЭРЭГГҮЙ БОЛЛОО

Avatar

Зочин 2017-10-13 202.9.43.67

ерөнхийлөгчийн төлөөлөл УУЛ УУРХАИГ ТҮҮНД ӨГСНИЙ баталгаа АСА -н ах СУМЬЯАГАА МАГТАЖ БИЧИХ ЮМ НЬ ОЛДООГҮИДЭЭ ОРХИЧИХВУУ мэдлэг мэргэжил нь АРД ТҮМЭНД ТАНИГДСАН БӨӨРРРР ОНЦГОИ ОИ УХААНТАН хэтийдсэн мэргэжилтэн гээд орхичихвуу МОНГОЛ ОРОНЫ ОЛЖ БАИГАА 80% иас дээш валют мөнгө УУЛУУРХАИГААС Л ОЛЖИЙГАА түүнийгээ ХУВИЙН ЭРХ АШИГТ НЬ нийцүүлж бэлэг болгон өргөн барьжийгаа ХҮРЭЛСҮХИЙН ЗАСАГ ОРШИН ТОГТНОХ БОЛОЛЦООГҮИ

Avatar

шонх 2017-10-13 202.9.43.67

засаг эмзэг баидаг тогтолцоо хуулийн засах шаардлагтаи заалтын цоорхоигоор гарч ирсийм чинь яаг тэр зарчимаараа хөнтрүүлэхгүи дээ яадын.ПАРЛАМЕНТЫН ЗАСАГ ЮМ БОЛ засах ёстои хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж ХУИВАЛДАГЧДЫН ГҮИЦЭТГЭХ ЗАСАГ төрөн гарах бололцоотои тэр тоглоомын дүрмэндээ баталгаатаи нуран унана даа ХОЦОРСОН ХОНЗОГНОГЧИД хүрэлсүхээс л дуутуу ухаантаи ТЭЭНЭГ баив гэж ТЭГЭЭД Ч НАМЫН ИХ ХУРЛААС ДАРГА БОЛЖ СОНГОГДОНО ГЭЖ ХЭН БАТАЛГААТАИ ХЭЛЖ ЧАДХИЙМ. бас ч гэж УЛС ОРОН ҮНДЭСТЭН ХЭЦҮҮДСЭН ЦАГ ҮЕД баигуулагдаж баисан ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН бренд имаж ДҮР ТӨРХ БОЛЖ БАИСАН НАМ ЮМ ШҮҮ. хүрэлсүхээр л сүхдүүлэн 2 ТАСАРСАН Ч 3-дахиа таслуулахгүи баилгүи дээ ЗОРИЛГО НЬ АРГАА ЗӨВТГӨДӨГ тэр цаг үе өнгөрсөн тул АРГАТ АРГАНДАА ҮХЭЭСКИЙ БОЛОХГҮИДЭЭ ЯАДЫН

Avatar

Зочин 2017-10-13 202.21.96.18

Энэ Цогзолмаа коммунист түүхээр тархиа угаалгасан нөхөр байх Түүнээс биш эрүүл тархитай бол яагаад ч алуурчдын намд анхнаасаа орохгүй байсан. Эсвэл албан тушаал олж авахад амар байсан байх

Avatar

Лхамсүрэн 2017-10-13

Энэ засгийн газраас юу ч хүлээгээд нэмэргүй Эд нар зүгээр л хоёрдугаар ээлжинд хоолондоо орж байгаа хүмүүс Ми Энхболддоо л бас нэг жаран тэрбумыг олж өгөхөөс өөр юу ч хийж чадахгүй

Avatar

Uurteiguu adil humuusiig tavij 2017-10-13 108.218.234.108

Uuruu bolovsrolgui, munhag yum bolohooroo uuruusuu deer hun tavihaas aisan bna. Ulam l hetsuudeh ni dee.

Avatar

Zochin 2017-10-13 139.227.245.104

Хөөрхий иймхэн амьтныг тахин шүтэж байгаа сэтгүүлчийг юу гэхэв дээ. Өчүүхэн л юм байгаа. Хүрэлсэх гэгч хүн ямар ч боловсролгүй (хөөрхий муу батлан хамгаалах төгссөн, үнэн өрөвдмөөр), хэл усгүй ( ядахнаа оросоор А байхгүй хүнийг ямар боловсролтой гэхэв!), тархиныхаа хэр хэмжээг мэдэхгүй байж бөөн амбицтай, сагсуу хөгийн залуу ш дээ. Монгол улс ингэж доошоо орох гэж дээ.

Avatar

Зочин 2017-10-13 202.179.31.3

Төрд мөнгөний эх үүсвэр байна. Үүнд:1.Өндөр цайлан өгдөг төрийн кампаны дарга нарын цайланга бүх иргэд авах цайлантай тэгш болгох. 2.Олон толгой болон Эрдэнэтийг ард түмнийг болгох. 3.Дээд сайдгүй болгох. 4.Засгийн газрын болон аймагийн дарга нарын хөдөө явах томилолт хэрэгцээг багасгах. 5.Засгийн машинуудыг бензин баг иддэг машинаар солих. 6.76 гийн 1 тэрбум авахыг болилууах 7.Тендир гэдэг юмыг болиуулж нэгдсэн нэг өөр тогтолцоонд шилжих.

Avatar

за хө 2017-10-13 202.179.31.47

ЗГ ыг УИХ аас бүрдүүлж 15 сайдын цалин, НДШ шууд хэмнэгдэх нь, үүнийг дагаад гадаад арга хэмжээ зохих хэмжээгээр, томилолт, тээвэр, холбооны зардал 30-40 хувиар хэмнэгдэх прогноз харагдаж байна шүү. Зүйтэй ерөнхий сайдаа. Давхар дээлээ үндсэн хуульд өөрчлөлт хийснээр тэр үед мөрдөх нь зүйд нийцнэ. Одоо эрч хүчтэй, шудрага ажиллах л үлдлээ. Ер нь засгийн ажил хэт удаан явагдаж ирсэн бухимдал төрүүлж байгааг анхаарч шуурхай дайчин ажиллахыг хичээгээрэй. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэргийг хойш тавихгүйгээр оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлээрэй. Хүрэлсүх чадна….

Avatar

за хө 2017-10-13 202.179.31.47

ЗГ ыг УИХ аас бүрдүүлж 15 сайдын цалин, НДШ шууд хэмнэгдэх нь, үүнийг дагаад гадаад арга хэмжээ зохих хэмжээгээр, томилолт, тээвэр, холбооны зардал 30-40 хувиар хэмнэгдэх прогноз харагдаж байна шүү. Зүйтэй ерөнхий сайдаа. Давхар дээлээ үндсэн хуульд өөрчлөлт хийснээр тэр үед мөрдөх нь зүйд нийцнэ. Одоо эрч хүчтэй, шудрага ажиллах л үлдлээ. Ер нь засгийн ажил хэт удаан явагдаж ирсэн бухимдал төрүүлж байгааг анхаарч шуурхай дайчин ажиллахыг хичээгээрэй. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэргийг хойш тавихгүйгээр оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлээрэй. Хүрэлсүх чадна….

Avatar

Ц.Цогзолмаа сайдад нэр дэвшигчид хэлэх санал 2017-10-13 202.21.106.115

Ц.Цогзолмаа сайдад нэр дэвшигчид хэлэхэд Монголын спортын удирдлагыг багаар нь өөрчлөх нь зүйтэй байна. Өнгөрсөн хугацаанд БСШУСЯамны БТСын бодлогын газар, ЗГХА БТС-ын газраас ямар ч тодорхой ажил хийж чадсангүй. Спортын удирдлага, менежментийн чиглэлээр мэргэшсэн, олон жил энэ чиглэлээрээ удирдах албанд ажилласан хүмүүсээ тавьж ажиллуулмаар байна. Одоогийн удирлагууд чинь голлогдож байна. Тэд чинь төрийн ажлаа мэдэхгүй, суудал албан тушаал бөглөөд ичих ч үгүй сууугаад байна.

Avatar

зочин 2017-10-13 66.181.160.29

За Нямдорж нь Эрдэнэтийн асуудлыг нэг тийш болгоно биз дээ

Avatar

Зочин 2017-10-13 66.181.191.16

Хурэлсухээ ард тумэнээ авараараи узуулээд ог боломж зондоо бна дэд саид агентлагииг цомогтог уунииг хумуус харж бна

Avatar

Зочин 2017-10-13 66.181.191.16

Хурэлсухээ ард тумэнээ авараараи узуулээд ог боломж зондоо бна дэд саид агентлагииг цомогтог уунииг хумуус харж бна

Avatar

Зочин 2017-10-13 66.181.187.160

СУМЬЯАБАЗАРЫН ТАЛААР ЧИХ БАЯСТАЛ САЙХАН ХАЛААЧ ХАМ АА ХА ХА ХА

Avatar

Зочин 2017-10-13 203.169.48.146

Сайхан барилддаг бак залуу ккккк

Avatar

Зочин 2017-10-13 202.55.191.130

haha

Avatar

зочин 2017-10-13 202.179.24.192

УИХ тарвал зохилтой, эх орон минь хөгжөөсөй

Avatar

Иргэн 2017-10-13 202.21.117.230

Хүүкийн ЗГ-г унагая л гэж бодвол үлдсэн хэд нь кнопоо дараад л унагаад хаячихна. Худлаа парламентаас бүрдвэл тогтвортой ч гэх шиг. Үсрээд л 17 кноп засгаа хамгаална биздээ. Цаана нь үлдсэн 48, дээр нь АН-ын 9 байхад та нар яахын аан. Тэгэж хүмүүсийн тархийг эргүүлж 2-р ээлжийнхэн хоолондоо орох гэж халбага сэрээгээ бэлдэж байснаас жаахан ч гэсэн улс орныхоо төлөө ажиллах хэрэгтэй байна. Та нар хоолоо булаацалдаж байсаар жирийн иргэд туйлдаж гүйцлээ.

Avatar

Зочин 2017-10-13 203.169.48.146

Тэн эгтээд бай. Нэг Сайдын ард талд нь 4 гишүүн найдвартай хамгаалахаар байгаа тэгэхлээр олонх болно

Avatar

зочин 2017-10-13 202.179.24.192

мэрэгжил хэрэггүй,хэнч юу ч хийж болохйг харуулж байх шив

Avatar

ард 2017-10-13 66.181.160.2

хуулийг гууль болгогч мэнгэтээс бид хэзээ сална тэр цагт төр түвшин болно, насаараа хууль засаж, хууль зүйн сайд хийгээд хууль зүйн орчин цагаан захтай [Хориотой Үг] нарыг оодруулж ардыг дарласаар… ханаагүй бололтой дахиад 4 жил..

Avatar

Зочин 2017-10-13 202.131.238.98

ХАХА СУМЬЯАБАЗАРЫГ БОЛОВСРОЛ ТУРШЛАГА МЭДЛЭГИЙГ УУЛ УУРХАЙН САЛБАРТ НЬ ХОЛБОН НҮДЭНД ХАРАГДАЖ СЭТГЭЛД ХОНОГШТОЛ МАГТААЧ ХӨ

Avatar

Зочин 2017-10-13 203.169.48.146

уул уурхайн бульдозор шиг бак хүчтэй кккк

Avatar

Ard 2017-10-13 202.21.117.178

Khudlaa unen martahaa bolio eruul mendiin said gej butehgui awgaig ard tumen huleej awahgui shuu!

Avatar

хэхэ 2017-10-13 202.5.196.34

хар л а л а р харж л байя п и з д а

Avatar

зочин 2017-10-13 182.160.0.151

60 тэрбумын хийрхэл эрлийзийн зохиолоор МАН г хуваах гэсэн МАН н нэр хүндийг унагах зоригодоо хүрээ биздээ одоо цаашаа энэ жүжгийг үргэлжлүүлэх гэж байгаа бол бариад ашиглалтанд орчих байсан төмөр замыг зогсоосноос Чалькогийн гэрээг дордуулснаас улсад учирсан бодит хохиролыг тооцож зохих эздээс нь нэхэх хэрэгтэй байна МАН яагаад чимээгүй суугаад дээрэлхүүлээд байгаа юм бэ Ер нь шудрага үнэнийг ярьж баймаар байна

Avatar

хэхэ 2017-10-13 202.5.196.34

60 тэрбум ч үнэн шүү л а л а р минь

Avatar

л***р д 2017-10-13 150.129.140.102

[Хориотой Үг] гэж байгаа хүн хэзээч мэдэхгүй зүйлээ нотлоход бэлэн байдаг

Avatar

aagi 2017-10-13 202.9.42.234

Huuk gedeg ni angli helnii Degee gesentei adilhan duudagdaj bgaa yumuu. Degeedeed ugch dee Said.

Avatar

Зочин 2017-10-13 183.81.171.150

Сарангэрэл бол миний сонссоноор хүн яаж дарга нартай "ойр дотно" хөдөө гадааны томилолтоор явж болохыг өөрөө "үлгэрлэн" харуулсан гэсэн. Одоо түүний өлгийдсөн хэдэн хүүхнүүд нам болон НЗХ -ыг дагаж түүний замаар "ойр дотно" яваад зарим нь нийслэлд, зарим нь намын хэвлэлийн албанд, зарим нь саарал ордонд орсон.

Avatar

Зочин 2017-10-13 202.9.43.208

Хуурийн засгийн газар

Avatar

Зочин 2017-10-13 103.26.195.106

Уншаад л шууд уур аүрдэг бна шдээ. 25н жилд тоаиож бгаагүй ч гэх шиг. Энгийн 1 иргэн таалаагүй ЗГ бүрдүүлчихээд хэнд зориулж юу бичүүлээд бгаа юм бээ. Сарангэрэл Монголын эмэгтэйчүүдыг манлайлдаг гэчихжээ. Сумьяабазар гэж бүдүүлэг бөх бидний төлөө ажиллаа юу. Увсынхантай бол ярих ч юм бхгүй.

Avatar

Зочин 2017-10-13 103.11.195.2

Ene baigal orchin, Eruul mendiin yamdiig yaj baigaan be? MGL hunii eruul mend, tuunii amidrah hureelen bui orching zugeerl shalandeer shavartain zuuraad hayaj baigaan bn. Ene 2-r tomilgoond chin yamarch mergejliin, alsiin haraa alga, zugeerl shahaanii 2 khun baina, ogtsroh sul tal chin ene 2-n tomilgoogoorl ehleh baihdaa. Harvaas ene 2-r bol hamgiin gutamshigtai songolt

Avatar

Erka 2017-10-13 27.123.212.128

Хук гэдэг бол боксоор шанаадах юм л даа, муу хогийн улс төрчдийг нам [Хориотой Үг] Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2017-10-13 27.123.214.89

ХҮҮК гэдэг нь юу вэ харин ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ҮЕ гэвэл зохилтой,

Avatar

зочин 2017-10-13 112.72.11.106

60 тэрбум гэж дэмийрээд байгаа болохоос энэ с мөнгө бодит мөнгө үү. улсын төсвөөс бидний татвараас гарсан уу гэвэл үгүй. Энийг АН ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч сайхан шоу ш дээ. Харин 280 сая доллар бол 686 тэр бум шүү дээ. энэ бол төсвийн бидний татварын мөнгө шүү дээ. хий хоосон 60 тэр бумын сонсгол гэж байхаар бодитой алга болсон 686 тэр бумын сонсголыг хийлгэмээр байна.

Avatar

зочин 2017-10-13 112.72.11.106

60 тэрбум гэж дэмийрээд байгаа болохоос энэ с мөнгө бодит мөнгө үү. улсын төсвөөс бидний татвараас гарсан уу гэвэл үгүй. Энийг АН ынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч сайхан шоу ш дээ. Харин 280 сая доллар бол 686 тэр бум шүү дээ. энэ бол төсвийн бидний татварын мөнгө шүү дээ. хий хоосон 60 тэр бумын сонсгол гэж байхаар бодитой алга болсон 686 тэр бумын сонсголыг хийлгэмээр байна.

Avatar

Зочин 2017-10-13 43.242.241.86

muu urvagch dulzen. harin ch namiin h huuchjuul yum uzsen zaluuchuud n esreg baij hazaarlaj chadlaa. ene Huuk neg tenegtvel yaj ch ballah duraak

Avatar

Зочин 2017-10-13 202.179.25.99

MUDHUN SAID NARAA SHANAADAAD … BI TSERGIIN BAGA DARGA HVN GEED ZOGSOJ BNA DAA,HARAARAI.

Avatar

Зочин 2017-10-13 103.11.195.2

Setguukch Aniyag yah bol?

Avatar

Зочин 2017-10-13 43.242.241.86

busad saiduudiin yagaad bichihgui baigaan. manaihan ingeed l uchuuhe zan garagaad balairaad baidiin. ed nar Huukiin humuus uu..

Avatar

Зочин 2017-10-13 202.131.245.243

Хүүк гэдэг чинь Хүүлдэг Жек гэсэн үг үү?

Avatar

Зочин 2017-10-13 202.131.243.162

Урвагч дүлзэн, жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна, аа чиний нэр хүнд одоо шавартай хутгалдсан. Нэг мөсөн бүгдэнгээс нь татгалз, сэтгүүлч авгай эрүүл мэндийн салбарыг удирдлаа юу? Далдаак пацааны ах [Хориотой Үг] сумьяабазар уул уухайн салбарыг авч явлаа юу? Ингэж байхаар нэг мөсөн чи өөрөө ч гэсэн ерөнхий сайдаас татгалз…..

Avatar

??? 2017-10-13 66.181.160.101

Ер нь бол УИХ дахь 33-ийн бүлэг дангаараа, эсвэл АН-тай эвсэж засгийн газраа байгуулсан бол ШУДАРГА ЁС тогтоход ихээхэн нэмэр болох байлаа. 32-ын бүлэгтэй 33-ийн бүлэг хамтарч засаг барихаар болсон нь 60 тэрбумынхан засагт тогтож үлдлээ гэсэн үг. Цаашдаа Энхболд Элбэгдорж нарын толгойлдог МАНАН бүлэглэлийн эрх ашгийг үхэн хатан хамгаалагч 32-ын бүлгийнхэн 33-ын бүлгийг зажлахгүй залгих байх. Хүрэлсүх үнэн өрөвдмөөр хулчгар, өширмөөр худалч байжээ.

Avatar

Зочин 2017-10-13 202.131.243.162

60 тэрбумаас чамд өөр ярих зүйл алга уу? гарт баригдахгүй дам яриа 60 тэрбумаас илүү 280 сая доллар луйвардсан жанхуу [Хориотой Үг] урвагч дүлзэн ухнын гараар Монголын төрөөр тоглож байгааг ойлгохгүй байна уу, [Хориотой Үг] орк оо…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж