Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх санхүү байхгүй

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх санхүү байхгүй

Өдгөө 74 настай Хууль зүйн сайд ийнхүү огцрох мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг улам бүр татаж байна.

Мэргэжлийн хяналтын газраас арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт  шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Тус газар арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 43 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн байна. Байгаль орчинд  нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол  хийлгээгүй, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, химийн хорт болон аюултай бодисын ашиглалтын тайлан мэдээ гаргадаггүй, үйлдвэрлэлээс гарсан лагийн талбай байгуулаагүй  зэрэг нийтлэг  зөрчлүүд 23 аж ахуй нэгжид илэрчээ.

Шалгалт хийгдсэн арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хог хаягдал усанд хийсэн шинжилгээ нь техникийн шаардлага MNS5582: 2006 хангахгүй байгаа юм байна.

“Мэргэжлийн байгууллагуудаар  зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүд дээр хөрсний бохирдлыг тогтоолгох шаардлагатай байгаа. Гэвч санхүүгийн асуудлаас болж гацсан. Засгийн газар хөрөнгө мөнгөний асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй.  Байгаль орчин, аялал жуулчлал яамд нөхөн төлбөр тооцох аргачлалыг боловсруулж эхэлсэн. Өмнө нь  нөхөн төлбөр авах аргачлал  батлагдаагүй байсан учраас ус, хөрс бохирдуулсан байгууллагад торгуулийн арга хэмжээ аваал өнгөрдөг байсан бол хөрсний бохирдлыг тогтоолгосноор аж ахуй нэгжүүдэд байгаль орчин  хордуулсан хэмээн нөхөн төлбөр төлж эхлэх юм. Нөхөн төлбөрийг бохирдсон газруудад нөхөн сэргээлт хийхэд ашиглана” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин геологи уул уурхай хяналтын хэлтсийн дарга Д.Бат-өлзий хэлж байлаа.

Засгийн газрын тогтоолоор  2012 онд гарсан арьс ширний үйлдвэрийг нүүлгэх шийдвэр гарч байсан.  Хотын дарга аж ахуйн парк барих газрыг нь олгосон ч хөрөнгө мөнгөний асуудал дээр гацсан гэдгийг онцолж байв.

Э.СОСОРБУРАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж