“Gucci” үслэг эдлэлээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

“Gucci” үслэг эдлэлээс татгалзав

Өнөөдөр 11.00 цагаас Спортын төв ордны А зааланд Оюутны спортын 3-р их наадмын нээлт болох аж.

Италийн тансаг брэнд үйлдвэрлэгч “Gucci” дахин үслэг эдлэл бүтээгдэхүүндээ ашиглахгүй гэж ерөнхий захирал Марко Бизарри мэдэгдлээ.

Марко Бизарри хэлэхдээ ‘Нийгмийн хариуцлагаа ухамсарлах нь “Gucci”-гийн үнэт зүйлсийн нэг.  Бид цаашид байгаль орчноо хайрлаж, ан амьтныг хамгаалах сайн үйлсийг дэмжиж ажиллах болно” гэжээ. “Gucci”-гийн энэ шийдвэр тансаг загварын үйлдвэрлэлд өөрчлөлт авчрах алхам болно гэж тус брэндийн үйлдвэрлэгчид итгэж байгаа ажээ.

Дээрх шийдвэрийн дагуу “Gucci” усны булга, койот, элбэнх, үнэг болон бусад амьтны арьс, үсийг үйлдвэрлэлд ашиглахгүйгээс гадна үслэг арьсыг нь үйлдвэрлэлд ашиглахын тулд өсгөж, үржүүлж, алахгүй гэнэ .Есдүгээр сард Миланы загварын үзүүлбэрийн үеэр “Gucci” брэндийн  2018 оны  хавар, намрын коллекцод үслэг эдлэл, арьсаар хийсэн бүтээл огт ороогүй юм. Уг коллекц ирэх жил худалдаанд гарах ажээ.

Амьтны эрхийн төлөө тэмцэгч байгууллагууд ‘Gucci”-гийн энэ шийдвэрийг талархан хүлээн авч байгаа юм.

“Gucci” үслэг эдлэлээс татгалзсан анхны брэнд биш юм. 2016 онд Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани мөн үслэг эдлэлийн үйлдвэрлэлд цэг тавьж буйгаа зарласан. Үүний араас “Vivienne Westwood”, “Calvin Klein” мөн “Ralph Lauren”  ч мөн үслэг эдлэлээс татгалзаад байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж