ИУ-ын “Бэлэвсэн эхнэр” алуулжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

ИУ-ын “Бэлэвсэн эхнэр” алуулжээ

Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх” арга хэмжээний тухай заасан байдаг.

 Алан хядагчдын Исламын улс бүлэглэлийн Их Британи дахь гишүүн Сэлли Жонес Сирид агаарын дайралтын үеэр амиа алдсаныг тогтоожээ.

Сэлли Жонес нь Исламын улс бүлэглэлийн идэвхтэй гишүүн байсан бөгөөд лалын жихад дайчдыг интернэтээр элсүүлж, лалын “ариун дайн”-д уриалсан суртал ухуулга явуулдаг байсан гэнэ. Сэллиг жихад нөхрөө 2015 онд алагдсанаас хойш Исламын улс бүлэглэлд элссэн гэж таамаглаж байна. Их Британийн хэвлэлүүд Исламын улс бүлэглэлийн гишүүн Сэлли Жонесыг “Бэлэвсэн эхнэр” хэмээн хочлох болсон юм.

Сэлли Жонесыг Ирак-Сирийн хилийн орчим агаарын дайралтад өртөж амиа алдсан талаар АНУ-ын тагнуулын төв агентлагийн ажилтан Их Британийн тагнуулын албанд мэдээлсэн байна. Тагнуулын мэдээлснээр Сэлли Жонесын хамт түүний 12 настай хүү Жожо байсан гэнэ.

Лондон хотод төрсөн Сэлли Жонес хоёр хүүхдийн ээж байсан ба панк хамтлагт дуулдаг байжээ. Их Британийн Кент хотод амьдарч байсан Сэлли 2013 оноос Исламын улс бүлэглэлтэй холбоо сүлбээ тогтоосон бололтой. Тэрээр 12,18 насны хоёр хүүтэй. Тэд нь түүний өмнөх нөхрийн хүүхдүүд гэнэ.

Сирид Сэлли Жонес өмнө нь интернетээр танилцсан Исламын улс бүлэглэлийн гишүүн Жунайд Хуссейнтэй гэрлэсэн байна. Их Британийн иргэншилтэй Жунайд нь Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейрын хувийн материалыг хакердсан хэргээр шийтгүүлж байсан гэнэ. Алан хядагч ‘Аль Каида’ бүлэглэлээс үүсэлтэй энэ бүлэглэл 2014 онд Исламын улс байгуулснаа зарласнаас хойш дэлхийн 18 оронд аллага, халдлага үйлдэж байгаа юм. 2017 онд Исламын улс бүлэглэл Мосул хотод Иракын армид цохигдож, хяналтдаа байлгаж байсан эзэмшлээ алдсан билээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж