Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

Г.Дэнзэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзав

Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр /2017.10.13/ Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаан эхлэнгүүт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Учир нь Г.Дэнзэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй аж. Иймд хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргажээ.

Г.Дэнзэнгийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг түр хойшлууллаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж