АНУ, Израиль хоёр ЮНЕСКО-оос татгалзав | News.MN

АНУ, Израиль хоёр ЮНЕСКО-оос татгалзав

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

АНУ, Израиль хоёр ЮНЕСКО-оос татгалзав

Баруун болон төвийн нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-аас АНУ гарч буйгаа мэдэгдсэнээс ердөө хэдэн цагийн дараа Израиль мөн тус байгууллагын гишүүнээс татгалзсан байна.

ЮНЕСКО бол Сирийн Пальмир, АНУ-ын Гранд Канионыг зэрэг байгалийн, соёлын үнэт өвийг бүртгэдэг байгууллага билээ.

2018 оны арван хоёрдугаар сард ЮНЕСКО-гийн гишүүнчлэлээс албан ёсоор гарах АНУ тэр болтол тус байгууллагын гишүүн хэвээр байх юм байна. Харин гишүүнчлэлээсээ татгалзсаны дараа Парист төвтэй энэ байгууллагын ажиглагч гишүүн болох ажээ. ЮНЕСКО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова АНУ-ын шийдвэрт туйлын их харамсаж буйгаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд Газын зурвас, зүүн Йерусалимд болж буй зөрчил мөргөлдөөнд ЮНЕСКО Израилийг буруутгадаг.  Израиль үүнийх нь төлөө ЮНЕСКО-г  хэт нэг талыг барьж, еврейн улсыг ад үзсэн гэж шүүмжилсэн. ЮНЕСКО-гийн гишүүнчлэлээсээ АНУ татгалзсаны гол шалтгаан нь Газын зурваст болж буй зөрчил мөргөлдөөн, Палестины эсрэг явуулж буй Израилийн явуулж буй бодлоготой шууд холбоотой юм. Бас нэг зүйл нь ЮНЕСКО энэ оны эхээр Газын зурвас дахь эртний түүхтэй Хеброн хотыг Палестины соёлын өв гэж дэлхийн өвийн жагсаалтад оруулсан нь даарин дээр нь давс нэмсэн хэрэг болсон байна. ЮНЕСКО-гийн дээрх шийдвэр АНУ болон Израилийн зүгээс асар их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан.

2011 онд ЮНЕСКО Палестиныг тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх шийдвэр гаргасны хариуд АНУ тус байгууллагын төсвийг бууруулж байсан билээ.

Орчуулсан Н.Энхтуяа

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хаха 2017-10-13 66.181.190.12

үнэн юм уу даа үмхий хулмаснуудаа

Avatar

Зочин 2017-10-13

АНУ-р хамгаалуулсан Израйль ойрхи дорнодод дураараа дургиж дуртайгаа хийж байна. Үүнийх нь эсрэг ганц дуугарсан газрыг нь ингэж бойкотлож байхгүй юу.

Avatar

Z 2017-10-13 66.181.189.36

Mongol soiloo burguuleed gaihamshig geed bsan . Iim bna daa. Bid haan ybna.

Avatar

Зочин 2017-10-13 73.231.241.51

Amerikiig yevree undesten udirddag. Ene bol barimt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж