Дагуул хот байгуулбал утаа буурах уу? | News.MN

Дагуул хот байгуулбал утаа буурах уу?

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Дагуул хот байгуулбал утаа буурах уу?

МХЕГ-ын дарга асан Р.Содхүүгийн гаргасан 2012 оны 05 сарын 04-ний өдрийн “Чиг үүрэг, орон тоо шилжүүлэх, тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 160 тоот тушаал нь тус газрын эрхлэх асуудлын хүрээнд шийдвэрлэдэг зарим асуудлыг олон шат дамжлагатай болгон өөрчилжээ.

Өмхий ханх тавьсан дулааны улирал өнгөрч, утааны улирал ирлээ. Хүйтний эрч нэмэгдэхийн хэрээр Улаанбаатарын утаа улам өтгөрч, агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгддэг. Агаарын бохирдлоороо дэлхийд аман хүзүүдэж яваа Улаанбаатарыг утаанаас салгаж чадах аргыг хэн ч олоогүй байна. Хэдэн зуун, хэдэн тэрбум төгрөгийг “салхинд” цацсанаас өөрөөр өнгөрсөн 10 жилийн агаарын бохирдолтой хийсэн тэмцэл үр дүнгээ өгөөгүй юм.

Энэ жил 3,2 тэрбум төгрөгийг утааг бууруулахад төсөвлөсөн байна.  Үүнээс 2,8 тэрбум төгрөгөөр сургууль цэцэрлэгийн дотоод орчны агаарыг сайжруулахаар 350 орчим  “hepa” шүүлтүүрийг худалдан авч, тавихад бэлэн болжээ. “Цэвэр агаар” төслийн хүрээнд дэлхийн банкны санхүүжилтээр 750 ширхэг “hepa”  шүүлтүүрийг нэмж байршуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа”-гаа Агаарын бохирдлыг бууруулах газрын орлогч дарга  А.Амарсайхан дуулгаад, 1600 тонн сайжруулсан түлшийг зорилтот бүлгийн иргэдэд тараахаар бэлтгэснээ хэллээ.

Нийслэлээс  сайжруулсан зуухыг гэр хорооллынхонд тараадаг байсан бол энэ жилээс дахиж тараахгүйгээр шийджээ. Утааг багасгахын тулд шалны халаалт хэрэглэхийг санал болгож байгаа ч харамсалтай нь, гэр хорооллынхон авах мөнгөгүй, боломжгүй гэсэн хариулт өгдөг аж. Тиймээс  Хотын ногоон хөгжил хариуцсан газраас Хөгжлийн банкныхантай санамж бичиг байгуулж, гэр хорооллынхонд шалны халаалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр банкны зээлээр олгох асуудлыг судлахаар болсон гэж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хэллээ.

Агаарын бохирдол бол ганцхан төр засгийн асуудал биш. Иргэд, хувийн хэвшил хамтдаа зүтгэж байж, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулна.

Хувийн хэвшлийнхэн төр засгаас явуулж байгаа бодлогот сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. “Төр засгаас  агаарын бохирдлыг бууруулна  гэж жил бүр ярьдаг ч дорвитой арга хэмжээ авдаггүй. Хэдэн зуух л тараадаг байх. Ард иргэдэд төрөөс зээл олгочихвол хүмүүсийн худалдан авалт ч  сайжирна. Энэ жил өнгөрсөн жилийнхээс илүү  олон  цахилгаан халаагуур оруулж ирэхээр төлөвлөсөн” гэж ”Абу Трейд” ХХК захирал Л.Батчулуун хэлэв. “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж  монгол тулга зуухыг хийж эхэлсэн. Одоогоор 120 орчим айлд тавиад байна. Монгол гэрт 1кв, 2кв,3кв-аар ажиллана. Монгол гэрт тулганаас  өөр  төгс зохицох зүйл хаана ч байхгүй” хэмээн “Мөнхийн амар дулаан” компанийн захирал Г.Мөнхбат ярилаа.

Улаанбаатар хотын гэр хороололд  32 мянган хүн эмзэг давхаргад харъяалагддаг. Тэд нүүрсээ түлж чадахгүйд хүрэх нь бий. Тиймээс дугуй, тоосго түлж өвлийг давдаг өрх ч байна.

Улаанбаатарын утааг бууруулах хамгийн зөв шийдэл нь дагуул хотууд байгуулах гэдгийг албаны хүмүүс онцлох болсон. Зуух тарааж, түлш өглөө гээд утаа буурсангүй. Утаа бууруулах ухаалаг арга байна уу?

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-13 202.21.110.94

Харин санал нэг байна аливаа хот үүсэж хөгжөөд хаяаагаа тэлдэг тэр дагуул хотыг үүсгэн байгуулах нягрлыг багасгабал одоо яриад өчнөөн тэрбумаар цацаад байгаа хөрөнгө эзэнтэй болгоод дээр нь хоттой болно удаа бохирдолч яригдахаа болино маш их дэмжиж байна их хурлын болон хойшдоо болох хүсэлтэй хүмүүсээ хот байгуулая.

Avatar

Дагуул хот 2017-10-13 202.170.81.102

Юу л байна газар нутаг байна. Дагуул хотоо утаа тогтохооргүй хөндийд бариад асуудал дуусна. Улсаас хамгийн гол юмыг нь шийд. Дэд бүтэц- цахилгаан+ зам. Тэнд дунд болон дундаас дээшхид зориулсан АОС- хороололууд барих ёстой, тэгэх ёстой гээд хуульчил дээр хөнгөлөлт нэм. Тэгвэл тэнд чинь өөрсдөө ХО- аа хийгээд байршчих, барилгаа бариад зарчих сонирхолтой сийрэг монгол зөндөө байгаа. Одоо УБ-д барилга барих зай байвч нөхцөл үнэхээр алга. Зам дэд бүтэц нь будаа болчихоод байгааг яагаад хардаггүй мэдэрдэггүй юм бол. Зөв зоригтой шийдвэр дутаад тулгаа тойроод байгаа санагдхын…

Avatar

Зочин 2017-10-13 66.181.176.250

Zugeer shine ulaanbaatariig baiguulah heregtei.

Avatar

ахмад 2017-10-13 202.9.43.160

Хийн түлш гэдэг ойлголтыг ойшоож үзэхгүй 20 жил өнгөрлөө. Налайхын уурхайд метан хийн нөөцийг судлах суурь судалгааг тус уурхайн ахмад инженерүүдтэй боловсруулж УУХҮЯ-д хүргүүлсэн. Яам маань хөрөнгө санхүүг шийдэж нарийвчилсан судалгааны ажлын цар хүрээг нэмэгдүүлж ажиллаж байгаа гэсэн. Хэрэв эдийн засгийн хувьд боломжийн нөөц байх ерөнхий үнэлгээ гарвал гадны хөрөнгө оруулалтаар өөрийн хийн түлштэй болох боломж нээгдэнэ. Энэ бол утаанаас салах том ирээдүйн үүдийг нээх учиртай. Монгол маань уурхайнууд таван толгойгоос эхлээд бүгд энэ хийг шууд агаарт хаяж хүлэмжийн хийг нэмэгдүүлж байгаа. Одоо үүнийгээ эргэн харж хөрөнгө оруулагч нарт дэм болох хэрэгтэй.

Avatar

зочин 2017-10-13 66.181.186.13

Дагуул хотыг чинь цаад хятадууд чинь газар худалдаж аваад бариад байгаа юм бишүү.Дээдчүүл та нарыг газартай чинь худалдсан байх аа

Avatar

Зочин 2017-10-13 202.179.26.55

Удалгуй дампуурахын хооронд тэгж ажил удаад юухэв хятад оросын аль нэгний номоот орчвол тэд нар л хот барьна биз

Avatar

Зочин 2017-10-13 119.40.98.162

bitgii naagaad vai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж