Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно | News.MN

Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

Газар зүйн мэдээллийн системд суурилсан нэгдсэн мэдээллийн сантай болно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний татварын газар нь уул уурхайн том компаниудаас татвараа бүрэн дүүрэн авч чаддаггүй атлаа ард түмнийхээ хармаа хотыг сайн гөвдөг болохыг санууллаа.

Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газар Азийн хөгжлийн банкны төслөөр хэрэгжиж буй газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг өргөжүүлэн нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгаа НИТХ-ын төлөөлөгч нарт танилцууллаа.

Нийслэлийн мэдээллийн дундын мэдээллийн нэгдсэн санг хэрэгжүүлж эхэлснээр нийслэлийн хэрэгжүүлэгч газруудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Нийслэлийн Мэдээллийн Технологийн Газарт төвтэй хотын нэгдсэн мэдээллийн сангуудтай болох юм.

Нийслэл хотын дундын мэдээллийн санд нийслэлийн харьяа19 газар хамрагдана. Энэхүү мэдээллийн сангууд ажиллаж эхэлснээр нийслэлийн иргэд цахим үнэмлэхээрээ хувь хүний нэгдсэн мэдээллийн дэлгэрэнгүй сангаасаа эхлээд өөрийн дүүрэг, хороонд үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгийн багтаамж бүртгэл, газар зохион байгуулалт, агаар, орчны бохирдол, нийтийн тээврийн урсгал ачаалал, гэмт хэргийн нөхцөл байдал, ногоон бүс гэх мэтчилэн бүхий л мэдээллийг авах боломжтой болно.

Мөн иргэд өөрийн оршин суугаа дүүрэг хороондоо нийслэл хотоос хэрэгжүүлж хөрөнгө оруулалт хийгдэж байгаа ажлуудын мэдээллийг нэг бүрчлэн мэдэх боломжтой болох бөгөөд барилга, авто зам, гэрэлтүүлэг, шугам сүлжээ гэх мэт бүхий л төрлийн ажлыг ямар компани хэдэн төгрөгөөр гүйцэтгэж байгаа, хэдэн төгрөгний санхүүжилт аваад байгаа мэдээлэл иргэдэд нээлттэй болно гэж Нийслэлийн ЗДТГ-ийн Хэвлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

njuty 2017-10-13 66.181.177.202

гарчиг чинь буруу бна. Нэгдсэн сантай газарзүйн мэдээллийн систем байлгүй дээ

Avatar

Зочин 2017-10-13 103.26.194.51

It medehgui baij bitgii medemhiir!!! Ingej heldeg yum!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж