“Тавантолгой ордыг ашиглах төрийн өмчит хувьцаат “Эрдэнэс Тавантолгой” компани нь олборлогчоор ажиллах операторын болон хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг зарласан. Өнөөдөр хөрөнгө оруулагчийг тодруулах тендерт материал хүлээн авах хугацаа дуусгавар болох байв. Харин оролцогчдын хүсэлтээр энэ хугацааг долоо хоногийн хугацаагаар сунгажээ. Тэд ямар учраас хугацаа хойшлуулах хүсэлт гаргасан нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар хэчнээн компани саналаа ирүүлснийг тендерийн хорооноос тодруулахад нээлт хүртэл хугацаанд олон нийтэд мэдээлэх боломжгүй гэсэн юм.
Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн оператор компанийн тендерийн материал хүлээн авах хугацаа нь ирэх пүрэв гаригт болох юм байна.
Б.БЯМБАА