Ах нь 13 настай дүүгээ хүчирхийлжээ | News.MN

Ах нь 13 настай дүүгээ хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Ах нь 13 настай дүүгээ хүчирхийлжээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Гадаад хэргийн яаманд өнөөдөр Улаанбаатарт суугаа гадны элчин сайдын яамдын төлөөлөгчдийг хүлээж авч уулзан, тэднээс илгээсэн 60 гаруй асуултыг багцлан, 10-ыг сонгож, хариулт өглөө.

Хоёр нас дөрвөн сартай бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэвэл уншигч та итгэх үү?  Хүн итгэмгүй, жигшмээр муухай үйлдэл Монгол Улсад гарчээ.


Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, “Гүүд Нэйборс” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгааг 2016 онд хийжээ. Долоон дүүрэг, найман аймгийн нийт 4264 хүүхэд хамрагдсан судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.7 хувь буюу найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө хэлжээ.

Хүүхдийг хүчирхийлэгч ихэвчлэн ураг төрлийнхөн нь байдгийг мэргэжилтнүүд ярьдаг.  Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн   57.1 хувь нь ураг төрөл, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн гэдгээ нуугаагүй аж. Харин хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 60 хувь нь хохирогчийн гэрт,  17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт,  11.4 хувь нь айлд, 2.8 хувь нь машинд үйлдсэн болохыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж буй.

Улсын Ерөнхий прокурорын газраас ХЭҮК-д ирүүлсэн тайланд 2015-2016 онд улсын хэмжээнд 17 нас хүртэлх 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртснийг онцолсон байв. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлддэг. Харамсалтай нь, эдгээр тоонууд   хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо. Үүнээс цаана хэчнээн хүүхэд бэлгийн дарамтад өртөж, бие сэтгэлээрээ хохирч буйг тоолж, тодорхойлсон нарийвчилсан судалгаа Монголд алга. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртдөг. Тэдгээрийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна гэжээ. Дэлхий нийтийг цочроосон бэлгийн хүчирхийлэл Монгол Улсад ч жилээс жилд нэмэгдэж байгаад ХЭҮК-ынхон санаа зовниж суугаагаа ярьж байна.

Баримт дурьдвал,

  • Бага насны нэг охиныг сургуульд ороход нь хойд аавынх нь өсвөр насны дагавар хүүтэй хамт дотуур байранд оруулжээ. Гэтэл тэр хүү охиныг 2-3 жил хүчирхийлсэн байсныг хэзээ хойно олж мэджээ.Охины ээж, ангийн багш, дотуур байрны багш хэн ч энэ тухай мэдээгүй, хөөрхий охин илт ном сурахгүй, бүрэг ичимхий, бүр сэтгэцийн өвчтэй болоход л анзаарч мэджээ. Бэлгийн хүчирхийлэгч нь нөхрийнх нь дагавар хүү  байсныг мэдсэн ээж нь тэр даруйдаа цагдаад мэдэгдсэн байдаг. Харамсалтай нь, хүүд эрүүгийн хэрэг үүсгэхэд эцэг нь охины ээж рүү дайрч, ална, сална айлгаж, сүрдүүлж байгаад ‘гомдолгүй’ гэсэн өргөдөл бичүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Охины ээж нөхрөөсөө салбал амьдарч чадахгүй гэдэг шалтгаанаар хэргийг хааж өгөхийг цагдаагаас хүссэн байна.

  • 36 настай нэгэн эрэгтэй, 13 настай өөрийн төрсөн дүүгээ байнгын бэлгийн дарамталд оруулсныг хуулийнхан тогтоожээ.  Тэрбээр дүүгээ гэртээ ганцаараа үеийг ашиглаж эсвэл хөдөө хээр аваачиж хүчирхийлдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Ингээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, хүчирхийлэгчийг чанга дэглэмтэй хорих ангид таван жил хорих ял оноосон байна.

  • 2012 оны дөрөвдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан талаар иргэн Н нэг жилийн өмнө ХЭҮК-т ханджээ. Тэрбээр уг гэмт хэргийг гурван шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй гэсэн гомдол тавьсан байна.  Хэргийн хохирогч дөрвөн хүүхдийн гуравт нь 10 сая төгрөг, харин түүний хүү А-д таван сая төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй аж.  Хүчирхийлэлд өртсөн гэх хүүгийн эцэг ХЭҮК-т хандсан гомдолдоо “Хүү маань ирээдүйгээ гэсэн итгэл үнэмшил, нэр хүнд, үнэт зүйлсээ алдаж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирч, байнгын стресс, цочрол, айдастай байж, сэтгэцийн эмгэгтэй болсон. Манай гэр бүлийн бусад гишүүд ч бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, эдийн засгаараа давхар хохирсоор байна. Тийм учраас төр үүргээ ухамсарлаж, хохирсон хүүхдэд сэтгэл зүйн тусламжийг цогцоор нь үзүүлэх, нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх шинэ хандлагыг төлөвшүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй байна’ гэжээ.

ХДХВ-ЫН ХАЛДВАРААР 15 НАСТАЙ ХОЁР ХҮҮХЭД ӨВЧИЛЖЭЭ
 

Хүүхдүүд нь бэлгийн хүчирхийлэлд өртөх, байнгын бэлгийн дарамтад орох, өвсөр насандаа хүүхэд төрүүлэх, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэнийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс онцоллоо. Тухайлбал  2017 оны нэгдүгээр сардр бүртгэгдсэн ХДХВ-ын халдварын  226 тохиолдлын 12  нь 15-19 насныхан байна. Үүнээс 15 настай хоёр хүүхэд ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь тогтоогджээ.

Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд  20 хүртэлх насны 18 мянга 168 эмэгтэй үр хөндүүлсэн гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас ХЭҮК-т ирүүлжээ. Хүүхдүүд бэлгийн замын халдвар авч, насанд хүрээгүй охид жирэмслэх, үр хөндүүлэх болсон нь нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсрол олгох явдал муу байгаатай холбоотой гэж ХЭҮК дүгнэсэн байна.

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Золоо 2017-10-12 202.126.88.59

Аймар юм бэ

Avatar

.. 2017-10-12 202.9.42.225

Секс хийх юм сан

Avatar

Зочин 2017-10-12 66.181.182.181

Iim aimshigt heregtnvvdiig hedii boltol zvgeer harj suuhiim be tsaaziin yliig dahin sergeetsgeee mongolchuudaa noirnoosoo ser

Avatar

iim l baina. 2017-10-12 219.142.149.103

Manai hamgiin shildeg es zuitei, medleg mergejiltei humuusee ih hurliin gishuun bolgodog gevel ted huchingiin hereg hiigeed l hevleleer shuugiulj baih jisheetei.Irged tednees l ulger duurailal avdag sh dee

Avatar

Зочин 2017-10-12 202.179.27.226

Хүчирхийлэгч ньУИХ д байхад доодсууд нь дуурайгаад хүчирхийлнэ ш д.харин шууд засаад хөнгөлчихвөл ял авахгүй амар улс ч ялтан тэжээх гэж мөнгө зарахгүы амар юм байна.

Avatar

zochin 2017-10-12 119.40.102.12

end bichigch nar uuruu bolon oiriin humuus ni hervee iim hereg uildchihvel elbegee tsaaziin ylgui bolgoson ni zuv ym baina gej oilgono doo

Avatar

хөгжлийн бэрхшээл 2017-10-12 66.181.176.116

Манай аймгүүдэд хотуудад хөгжлийн бэрхшээлтээй хүүхдүүд олширч байгаа юм байна. Аймаг бүр хэдэн зуугаар тоологдох болж тусгай сургууль хэрэгтэй болсоныг мэдээлэх болжээ. Сайн засаглал хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-12 203.91.118.46

Шал хэрэггүй газар ХЭүк гэж.худлаа үлгэр зохиогоод л сууж бдаг хүмүүс

Avatar

zz 2017-10-12

shorond hiiged saihan tejee

Avatar

Зочин 2017-10-12 202.131.242.254

г**********а бол хэвийн зүйл, үүнийг хийж байх шаардлагатай гэдгийг өсвөр насны банди нарт ойлгуулж, хэлж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт их хураагдахаараа эрэгтэй хүнийг юунд ч түлхэж мэднэ. Мөн эмсийн хүрээлэнг чөлөөтэй нээх хэрэгтэй. Секс хийж юмаа гаргах нь эрэгтэй хүний хувьд идэх, унтахын дараа орох 3-дагч биологийн хэрэгцээ. Гэтэл бэлэн эхнэр, найз охин байхгүй бол яахав. Сар ч хурааж чадахгүй, дэлбэ үсрэнэ биздээ.

Avatar

Ss 2017-10-12 95.58.249.178

Sanal neg bna.hun bolgonii tesveriin hemjee adilgui hun bolgonii garmonii yalgarah doz adilgui terend hariu uguh urval ch yanz bur yalanguya usvur nasnii huuhduuded

Avatar

Зочин 2017-10-12 119.40.98.162

yu 5n jil vee 25 jil uguuch yu ch hiij yaj ch magadgui nuhur bn shdee

Avatar

Зочин 2017-10-12 66.181.166.134

uug ni tsuuhun heden ard tumniigee neg emh tsegtsed oruulah heregtei bgaamdaa. denduu tsuuhuulee baij arai l ih gemt hereg gardag boljee.

Avatar

Зочин 2017-10-12 108.208.122.34

Бузар булай бүхэн монголчуудаас минь гардаг болжээ Бид өдрөөс өдөрт өв уламжлал үнэт зүйлсээ алдсаар л

Avatar

Odoo bur salahgui ee 2017-10-12 219.142.149.103

Yagaad gevel ih hurliin gihsuun, ernhiilogchid ner devshigch geed bugd l ulaan mahnii heregtei bololtoi. Oroi deeree zalchihsan tul neg hesegtee buuj irehui l dee

Avatar

Зочин 2017-10-12 213.143.49.171

Үхэр МОНГОЛЧУУД шүү дээ. Эмс нь бүгд бэлэн борууд болчихоор сонирхолгүй болчихгүй ю3.тэгээд шинэ сонин сээгэс хүсээд байна

Avatar

Tegvel 2017-10-12 219.142.149.103

Erchuud ni mal bolson baij taarna daa

Avatar

х 2017-10-12 103.9.90.53

тиймэрхүү балай балиар зүйлс газар авсан юм бишүү. 35тай нэг хүүхэн 12-13тайгаасаа хйош төрсөн ахтайгаа явалдсан байх юм. Одоо ч хэвээрээ. Ер нь Монголчуудын хамгийн их цээрлэдэг байсан бүхнийг л хийх болждээ.

Avatar

Цаазлах хэцүү 2017-10-12

Цаазлах хэцүү юм чинь ийм хэрэг хийсэн нөхдүүдийг хөнгөлдөг болмоор байна. Мөн нүүрэн дээр нь хүчиндэгч гэдэг тамга дардаг байх хэрэгтэй байна. Тэгвэл 5 жилийн дараанаас хүчингийн хэрэг байхгүй болно. Мөн с***р самуун сурталчилдаг сайт мэдээллийн хэрэгслүүдийг нэн даруй хааж тийм мэдээлэл оруулсан этгээдүүдийн нэг талын төмсөгийг тайрч, нүүрэн дээр нь бас тэмдэг тавих хэрэгтэй байна. Өөрсдөө л хойч ирээдүйгээ бодохгүй бол хэн ч монголыг бодохгүй шүү дээ.

Avatar

Зочин 2017-10-12 122.201.22.212

Маш зөв шийдэл байна

Avatar

үндэсний тэнэгрэл 2017-10-12 66.181.176.116

Архидалт , тамхидал хар тамхи-мансуурал цус ойртолт завхайрал янхандалт биеэ үнэлэлт яр тэмбүү сэтгэцийн эмгэг гэрбүлийн хүчирхийлэл тогтворгүй байдал гэрбүл салалт зэрэг 9 шидийн хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Сайн засаглалтай болж сүйрэлээс гарах хэрэгтэй байна даа.

Avatar

Хүн бишүүд 2017-10-12 66.181.176.116

Боловсролын сайд анхааралдаа авах хэрэгтэй дээ. Хүн бишүүд олширч нийгэм тэр аяаараа ийм муухай өвчилсөн байна. Бодлогогүй муу засаглал нийгмийг тэр аяаар нь өвчлүүлдэг гэж суут мэргэд айлдсан байдаг ажээ.

Avatar

зочин 2017-10-12 43.242.243.48

цааз, өмнөх ерөнхийлөгч гэж нэр хүндийн араас хөөрцөглөж хүмүүсийн ухамсар тогтоохгүй байхад цаазын ялгүй болсоны гай, чамайг алсан байхад хорин таван жил суугаад гарна гэж нэг залуу настай хүнийг заналхийлж байгааг саяхан гудамжинд харлаа.

Avatar

Зочин 2017-10-12 122.201.22.34

Монгол ялцан шдаа!!!!!

Avatar

Bas 2017-10-12 219.142.149.103

Battulaga chini 1988 ond huchin hiisen gej hun yarij baisan he he

Avatar

иргэн 2017-10-12 202.9.43.57

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЦААЗИЙН ЯЛЫГ СЭРГЭЭГЭЭД ӨГӨӨЧ. ХҮЧИРХИЙЛЭГДСЭН ХҮҮХЭД БҮХ НАСААРАА ЗОВЛОНД УНАДАГ ГЭДЭГ СУДАЛГАА БАЙДАГ.

Avatar

иргэн 2017-10-12 202.9.43.57

Эрхбиш нэг улс байна ядаж иймэрхүү хэргийг л шийдээд өгөөч. Дахин давтан хийлгүйгээр олон нийтийн дунд жигшмээр байдалд оруулаад тэр шорон энэ тэр нь байдаг бол ажилладаг бол түүндээ оруулаад цөөхөн хэдэн хүнтэй улс байна өвөрмөц арга хэмжээ аваад ийм хүмүүсийг шуу л цаазалж байх хэрэгтэй байна. Хэнд хэрэгтэй гээд ийм малуудыг байлгаад байна. Мал ч ингэдэггүй гээдэг биздээ. Охиноо, охин дүүгээ хайрлахгүй хүн хэнийг хайрлаж, хэнд хэрэгтэй юм хийх вэ. шал дургүй хүрч байна шүү

Avatar

Eej 2017-10-12 66.181.184.192

Tsaaziin yaliig sergeey

Avatar

huchin huchirhiileleiin hergiin shiitgeliig changal 2017-10-12 66.181.169.18

huchin huchirhiileleiin hergiin shiitgeliig changal

Avatar

Зочин 2017-10-12 122.201.22.212

Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлийг онцгой чангалах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-10-12 202.179.27.150

Гоомоонуудынхыг газар дээр нь тасалж хая

Avatar

зочин 2017-10-12 103.57.95.109

Ийм адгийн шаарнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээнэ биз дээ.
Хууль тийм юм чинь.

Avatar

зочин 2017-10-12 103.10.22.55

Ийм хүмүүсийг шууз цаазалж байвал болно доо. адгийн шаарнууд

Avatar

BiBi 2017-10-12 202.55.191.102

Иймэрхүү нөхдүүдийг шууд бууд. Нийгэмд хэрэггүй гэр бүлд аз жаргал авчрахгүй хүмүүс

Avatar

Зочин 2017-10-12 202.9.40.165

Xarin tiimee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж