Ньюс хөтөч: Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн илтгэлтэй

Хуучирсан мэдээ: 2017.10.13-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн илтгэлтэй

Ньюс хөтөч: Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн илтгэлтэй

Хотын цаг агаар

Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна.

хурим хийх, бэр гуйхад сайн

Сугар гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Өнөөдөр болох үйл явдал

09.00

  • ‘Буддизм ба Шинжлэх ухаан’ эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Хурлын танхимд болж, 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • “Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношлогоо, эмчилгээ”сэдэвт үндэсний XIX Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд болно.
  • Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан санаачилсан ‘Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно’ сэдэвт семинар Кемпински зочид буудлын ‘Алтай’ танхимд болно.

10.00

  • Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд ‘Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалт’-ын талаар мэдээлэл хийнэ.
  • Өмнөд Солонгосын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Монголын эмч, эмнэлэгийн байгууллагуудтай бизнес уулзалт хийнэ. Уулзалт “Bleu Sky”-ийн 3 давхарт болно.

10.30

  • Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачилжээ. “Буянт-Ухаа 1” хорооллын урд автозамын ослын мөрөөр ажиллаж, шийдвэрлэх ажлыг гүйцэтгэнэ.
  • Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 70 жилийн ойн хүндэтгэлийн хурал, тоглолт “The Corporate Hotel & Convention Centre”-т болно.

11.00

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай. Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын 2017 оны III дугаар улирлын дүн мэдээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцуулна.
  • Соёл урлагийн салбарынхан цалин хөлс, нийгмийн хамгааллаа сайжруулахын төлөө хамтын тэмцэлд нэгдэхээ илэрхийлж, МҮЭХ-ны төв байранд мэдээлэл хийнэ.

13.00

  • Улаанбаатар хотын аварга шалгаруулах Ахмадын хөлбөмбөгийн тэмцээний хаалтын ажиллагаа ‘Эрчим’ клубын задгай талбайд болно.

15.00

  • ГХЯ, АНУ-ын ЭСЯ-наас хамтран хэрэгжүүлж буй АНУ-ын визийн асуудлаарх кампанит ажлын нээлтийн арга хэмжээ ‘Чингис хаан’ олон улсын нисэх буудлын Дотоодын нислэгийн хэсэгт болно.
  •  “Англи хэлний багш нарын холбоо”-ноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын англи хэлний холбооны 11 дэх удаагийн хурлын нээлт МУБИС-ийн 4-р байр буюу Гадаад хэлний сургуульд дээр болно.

ОНЦЛОХ ЭВЕНТ

14.00-18.00

  • “Дэлхийн сургуулиуд Монголд”… Боловсролын зөвлөгөө, мэдээллийн төв, Улаанбаатар дахь Олон Улсын дунд сургууль хамтран ‘Global University Fair’ боловсролын өдөрлөг зохион байгуулна. Гадаадын 9 улсаас 21 их, дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулга хийх өдөрлөг Улаанбаатар дахь Олон Улсын дунд сургуулийн байранд болно.

17.45

  • Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон АНУ-ын ЭСЯ хамтран зохион байгуулж буй “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” цуврал хэлэлцүүлгийг тав дахь цуврал “Khuvsgul lake” зочид буудалд болно. Хэлэлцүүлгийн сэдэв – “Энтрепренер болон шинэ санаачилга”.

Хэлэлцүүлгийн зочид

  • Stacey Ferreira (Forge үүсгэн байгуулагч, CEO)
  • Д.Хулан (Lhamour брэндийн үүсгэн байгуулагч)
  • В.Баярсайхан (And Global, LendMN үйл ажиллагаа хариуцсан захирал)
  • О.Анхбаяр (SMOK брэндийн үүсгэн байгуулагч)
  • Модератор: Б.Батзаяа (Zack), Америкт төгсөгчдийн холбооны УЗ-ийн гишүүн

18.00

  • Версалийн хааны ордон, Луврын музейн тайлбарлагч Г.Оюунтунгалагийн ‘Францаас тээсэн туршлага’ илтгэлтэй. Парис яагаад дэлхий дахиныг татаж чадав? Эгэл жирийн Луи Вьетон хэрхэн алдаршив? гэх мэт сонирхолтой мэдээлэл, мэдлэгийг өгөх болно. Илтгэл “Cosy Club Ulaanbaatar”-т болно.

19.00-21.00

  • НҮБ-ын Хүн амын сангийн төслийн арга зүйч Д.Өлзий сэтгэл заслын техникуудын талаар Монголын залуучуудын холбооны байранд сэтгэлзүйн лекц уншина.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж