Төв банк: Банкуудын энэ оны ашиг нэг их наяд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.12-нд нийтлэгдсэн

Төв банк: Банкуудын энэ оны ашиг нэг их наяд хүрнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд Г.Вэстервэллегийн урилгаар тус

Оросын банкуудын 2017 оны ашиг нэг их наяд рубль хүрэх таамаг байгаа хэмээн Төв банкны дэд ерөнхийлөгч Василий Поздышев мэдэгдлээ. Энэ онд “Бинбанк”, “ФК Открытие” банкууд алдагдалтай байсан ч банкны салбар нийтдээ ашигтай байгааг тэрбээр онцолжээ.

Банкны салбарын сүүлийн үеийн статистик мэдээллийг аравдугаар сарын 11-ны Лхагва гаригт олон нийтэд мэдээлсэн юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар банкны салбар 322 тэрбум рублийн алдагдалтай байсан ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад салбарын ашиг 6,3 хувь өссөн байна. “ФК Открытие”, “Бинбанк” банкууд найм, есдүгээр сард дараалан дампуурлаа зарласан ч салбарын алдагдалд нөлөөлжээ.

“Ашгийн тоон үзүүлэлт бол зүгээр л тоо. Хамгийн гол нь ашиг аль банкуудад төвлөрч байгааг анзаарах хэрэгтэй. Хэдийгээр зарим банк доголдсон ч нийтдээ салбарын энэ оны ашиг нэг их наяд рубль байх таамагтай байна” хэмээн Василий Поздышев телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

2012 онд Оросын банкны салбар хамгийн өндөр ашигтай буюу 1,012 их наяд рублийн ашигтай гарч байжээ. Тэрнээс хойш 2013 онд 994 тэрбум, 2014 онд 589 тэрбум, 2015 онд 192 тэрбум, 2016 онд 930 тэрбумын ашигтай байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж